ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одбаяр: Энэ долоо хоногоос ажлын өдрүүдэд өдрийн цагаар зам засварын ажил хийгдэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд зам засварын ажил үргэлжилж байна. Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын засвар өчигдөр 23:00 цагт эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Энэ жил Улаанбаатарт 87 байршилд 162.3 километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн юм. Үүнээс 35 байршлын замыг засаж дууссан. Одоо 36 дахь байршил буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг засахаар хөдөлгөөнийг хаалаа. Уг 2.2 км замын шинэчлэлийн ажил дөрөв хоног үргэлжилнэ. Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг хаасан тул иргэд Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчоорой.

Хасах хэмд замын асфальт бетон хучилт хийх боломжгүй байдаг. Энэ долоо хоногт цаг агаарын температур шөнөдөө хүйтэн байх тул ажлын өдрүүдэд өдрийн цагаар зам засварын ажил үргэлжилнэ. Өмнө нь амралтын өдрүүдэд шөнийн цагаар засварын ажил хийгдэж байсан.

Зам засварын тоног төхөөрөмжийн тухайд Улаанбаатар хотод зургаан зам засварын асфальт завод ажиллаж байгаа бөгөөд нэг асфальт завод хамгийн дээд тал нь 1,000 тонн асфальт гаргадаг. Мөн нэг байршилд 2-3 дэвсэгч машин зэрэг ажилладаг. Гэтэл нийт 15 дэвсэгч машинтай. Эдгээрийг зэрэг ажиллуулахад 4-5 байршилд зам хаах бас нэг шалтгаан болоод байгаа юм. 

Нисэхийн тойрог, Наадамчдын зам, Нарны замын хучилтыг хийж гүйцэтгэсэн.

Өнөөдөр/2024.09.23/ 23:00 цагаас "И-март" дэлгүүрийн уулзвараас тэмээтэй хөшөө хүртэлх авто замын хойд хэсгийг хааж, дөрөв хоног засварлана. Үүний дараа уулын арын зам буюу Маршалын гүүрнээс Налайхын уулзвар хүртэл замыг 10 хоног хэсэгчлэн хааж, мөн Чингисийн өргөн чөлөөний замыг засна.

Зам хаах тухай мэдээллийг гурав хоногийн өмнө иргэдэд хүргэдэг. Зам засварын ажлыг аравдугаар сарын 30-н хүртэл үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа" гэж мэдээллээ.

Засвар хийгдэж буй болон засварт орох замууд:

  • Баянзүрх дүүрэг, 13, 37, 42 дугаар хороо, Нарны зам, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06:00 цагийн хооронд,
  • Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны авто зам, Их тэнгэрийн уулзвараас “И-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд,
  • Хан-Уул дүүрэг, 15, 18-р хорооны нутаг дэвсгэр, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто зам 120 мянгатын уулзвараас “И-МАРТ” худалдааны төв хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил: Хойд хэсгийн замыг засварлах хугацаа: 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд, урд хэсгийн замыг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд тус тус хааж засварлана.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.24] 2024/9/29
Чойр замын Үүдийн замаа засаачээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.253] 2024/9/24
Бүтэн сарын турш өдөржингөө зам дээр ажилласан хүнгүй, ундуй сундуй замтай л байна даа.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.197] 2024/9/23
Их хурлын сонгууль дуусаад л МАН-ын новшнууд амарсан. Одоо орон нутгийн сонгууль болно гэнгүүт гэнэт сэхээрч гэнэ. Зун амарч байхдаа хийхгүй яасан эргүү тэнэгүүд вэ?
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.162] 2024/9/23
МАН ын малуудаа зун хийхгүй яасан юм бэ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.197] 2024/9/23
Шөнийн цагаар машины хөдөлгөөн нь өдрийнхөөс 10-20 дахин бага нөхцөлд зам засварын ажлаа хийгээчээ.
2 | 0 Хариулах
Зочин [172.59.189.208] 2024/9/23
Hamag hicheel surguuli ehlengvvt hiihiin zunjin arhidaj nairlaj bhiin orond hiij bhgv
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.183] 2024/9/23
Man iig niisleld bitgii songooroi
5 | 1 Хариулах
1 [103.142.76.69] 2024/9/23
oor songolt alga yamar jenkogiin bagiig songoltoi bish
2 | 2 Хариулах
Зочин [202.126.88.183] 2024/9/23
lalriin pizdaa naraa umnuh udur ni zarlaachee
4 | 1 Хариулах
Зочин [66.181.187.39] 2024/9/23
Marshall iin zamiig haana gesen bsan yumuu???
1 | 0 Хариулах
Зочин [219.99.158.200] 2024/9/23
Yaagaad ajiluudaa zun hiiheer tolovloj boldoggui har maanag alnuud be
5 | 0 Хариулах
Монголд [103.212.118.244] 2024/9/23
одоо 09.24 өөс эхлэн шөнөдөө хасах 14 хоноол өдөртөө хасах.. тэгээд зогсоо до
2 | 0 Хариулах
Зочин [81.199.26.29] 2024/9/23
P**zda l geye daa novshoo, zamaa hurdan nee
4 | 0 Хариулах
Зочин [198.16.66.124] 2024/9/23
Монголчуудын нэг тэнэглэлийг ойлгодоггүй. 100 жил болоход боруурнаас өөр юм хийж сураагүй, сурахгүй хулгайч нөхдүүдийг сонгосоор л байдаг.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.184.71] 2024/9/23
Нянборжуур нүглийн нүдийг гурилаар хуурна гээч л болж бнда. Энэ замууд нь ирэх зун үерээр урсана. Иргэдийн татвараар хураалгасан мөнгийг үрдэг , цацдаг хулгайч зайлаасай
4 | 1 Хариулах
Зочин [122.201.31.68] 2024/9/23
Зун хийхгүй үлийгээ хийсэн эн юм бэ? Та нарын сонгууль 10 сард шүү дээ
11 | 1 Хариулах
Зочин [202.9.46.226] 2024/9/23
Зун болохоор дээд доодгүй оркууд сунжирсан найр наадам хийцгээдэг. Тэгээд бусад улиралд ажлаа хагас дутуу хүний нүд хуурсан ажил хийдэг. Бүтэхгүй оркууд. Дээд доодгүй ийм оркууд байгаа цагт Монгол өөдлөхгүй.
12 | 1 Хариулах