Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замын хэсэгчлэн шинэчилнэ.
Хойд хэсгийн замыг есдүгээр сарын 23-ны 23:00 цагаас 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ.
Харин урд хэсгийн замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Энэ долоо хоногт Улаанбаатар хотын зургаан байршилд авто зам шинэчилж байна.
- Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.
- Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх урд эгнээг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.
- Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүр уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 22-ны өдрийн 23:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Өнөөдөр автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаажээ.
- Д.Сүхбаатарын гудамж,
- Их сургуулийн гудамж,
- Сөүлийн гудамж,
- Партизаны гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Төмөрчний гудамж,
- Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Токиогийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар хүртэлх зам. Эдгээр хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!