Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, 2013 онд гарсан гэмт хэрэг болон түүний шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ “2013 онд 25 000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт 3273 хэргээр буюу 14,8 хувиар өсчээ. Ингэж өссөн нь 2004 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.
Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас энэ жил нийт 7888 хүн гэмтэж, 817 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 941 буюу 13.5 хувь, нас барсан хүний тоо 17 буюу 2.1 хувиар нэмэгдсэн“ талаар дурьдлаа.
Мөн прокурорын байгууллагад хянагдсан хэргийн,
Нийт хэргийн,
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нийт шийдвэрлэлт 58 хувьтай байгаа нь өмнөх оноос зургаан хувиар өссөн гэж гарчээ.
Нийслэлийн хэмжээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас Прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 671 хэргээс 227 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 257 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 64 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, зургаан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байна.
Мөн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчаас хэрэгсэхгүй болгох саналтай 242 хэргийг прокурорт ирүүлсэнээс 212 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 30 хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан гэнэ.
Цаашид прокурорын байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийг чанд сахиулах, хүний эрхийг хангаж үндэслэлгүйгээр хүний эрх, эрх чөлөөнд халдахгүй байхад анхаарч ажиллах талаар тодорхой зорилт дэвшүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын орлогч хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|