Уншиж байна ...

Шатрын эмэгтэй баг гуравдугаарт жагсаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 16
IKON.MN
Зураг зураг

45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. 

Энэ удаагийн шатрын олимпиадад нээлттэй ангилалд 193, эмэгтэйчүүдийн төрөлд 181 баг өрсөлдөж буй. 

Эхний хоёр тойрогт өрсөлдөгчөө ялсан манай эмэгтэй шатарчид Перу (2:1), Испани (2:1), АНУ (2:1)-ыг ялснаар таван тойргийн дараа бүтэн оноотой гурван багийн нэг боллоо.

Одоогоор Энэтхэг, Армени, Монголын баг таван тойргийн дараа 10 оноотой тэргүүлж буй бол Польш, Гүржийн баг 9 оноотой удаалж байна. Зургаадугаар тойрогт Гүржийн багтай оноолт таарчээ.

зураг
 

Харин эрэгтэй баг эхний хоёр тойрогт Маврикийг хожиж, Чехтэй тэнцсэн. Тэгвэл гуравдугаар тойрогт Израильтай эвийн гэрээ байгуулж, Германд хожигдсон бол тавдугаар тойрогт Суданыг 4:0-ээр буулган авчээ.

Эрчүүд зургаадугаар тойрогт Болгарын багтай ухаанаа уралдуулах юм.

Одоогоор Энэтхэг, БНХАУ, Вьетнам, Унгарын баг бүтэн оноотой тэргүүлж буй бол Иран, Норвеги 9 оноотой нэхэж яваа юм. Монголын баг одоогоор 6 оноотойгоор 53 дугаарт бичигдэж байна.