Уншиж байна ...

Шатрын олимпиадын эхний тойрогт Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөгчөө буулгаж авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн шатрын олимпиад энэ сарын 10-23-нд болж байна.

45 дахь удаагийн олимпиадын нээлттэй төрөлд 193 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 181 баг оролцож буй юм. 

Тэмцээний эхний өдөр Энэтхэг, БНХАУ, Нидерланд болон Монголын баг өрсөлдөгчөө 4:0-ээр буулган авлаа. Тодруулбал эхний өдөр 56 баг өрсөлдөгчөө илт илүүрхсэн байна.

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Дасгалжуулагч: Д.Янжиндулам
  • IM Г.Амартүвшин
  • FM С.Чингүүн
  • FM Э.Баасансүрэн
  • IM Э.Амилал
  • FM Х.Итгэлт

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Дасгалжуулагч: Д.Төрмөнх
  • WGM Т.Мөнхзул
  • IM Б.Мөнгөнтуул
  • WGM Д.Номин-Эрдэнэ
  • WFM Э.Хүслэн
  • WCM Б.Мөнгөнзул

Тэмцээний эхний тойрогт Монголын эмэгтэй баг Гватемалын шигшээ багийг 4:0-ээр ялсан бол эрэгтэй шигшээ баг Маврикийн багийг мөн 4:0-ээр илүүрхсэн юм.

Хоёрдугаар тойрогт Монголын эрэгтэй баг Чех, эмэгтэй баг Монакотой өрсөлдөнө.