Дискаунтер форматыг Монголдоо анхлан нэвтрүүлэгч Миний Дэлгүүр ХХК нь 2010 оноос хойш шинэ соргог жимс, ногоог БНСУ, БНХАУ, Молдав, Казахстан, Турк зэрэг Ази, Европын 30 гаруй улсаас дундын дамжлагагүйгээр 100 хувь өөрсдийн импортоор зах зээлийн хамгийн доод үнийг тогтоон хэрэглэгчдээ эрүүл, чанартай хүнсээр хангаж байна.
Жил бүрийн 11-р сард хэрэглэгчдэдээ зориулан “Европ жимсний өдөрлөг”-ийг зохион байгуулдаг бөгөөд тус өдөрлөгөөр Европын орны 80 гаруй нэр төрлийн сонин содон жимсийг онцлон амталгаат худалдаа явуулж, жимс ногооны ашиг тус болон хэрэглээг таниулж сонирхолтой нэг өдрийг хэрэглэгчидтэйгээ хамт өнгөрүүлдэг.
Шинэ соргог жимс ногоогоор зах зээлд тэргүүлэгч Миний Дэлгүүр ХХК нь Монголын анхны жимс, ногооны хөргүүртэй машины тээврийг хийж хэрэглэгчдэдээ стандарт шаардлага хангасан жимс, ногоог хүргэж байсан.
Цаашид хэрэглэгчдэдээ зах зээлийн хамгийн доод үнийг санал болгож, жимс, ногооны ашиг тус, хэрэглээг онцлон таниулж, тариаланчаас хэрэглэгчийн гар дээр хүрэх бүхий л үйл явцын стандарт шаардлагыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!