• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Намууд зээлийн хүүг бууруулахаар амласан ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ тухай тодорхой заалт алга"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм судалгааг танилцуулж байна. 

Тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбар эхний хагас жилд 30 хувиар өссөн. Үүнийг хэт халалттай байна гэж үзэж байгаа. Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 5 хувь, инфляц 5.5 хувьтай байхад зээлийн өсөлт хэт өндөр байгаа нь эдийн засгийг халааж, инфляцыг хөөрөгдөх магадлалтай. Ялангуяа бизнесийн зээл 60 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ нь хэрэглээнээс илүү бизнесийн салбарыг дэмжихээр ажиллаж эхэлсэн гэж харагдаж байна.

Чанаргүй зээл 5.9 буюу 6 хувиас доош орж ирлээ. Энэ нь зээлийн өсөлттэй холбоотой ч сүүлийн 10 жилд байгаагүй таатай үзүүлэлт. Уул уурхайн салбарт гурван зээл тутмын нэг нь чанаргүй зээл байсан бол 17 хувь руу орж буулаа. Мөн боловсруулах салбар, иргэдийн зээл гээд бүх салбарт чанаргүй зээл буурч байна.

Төгрөгийн харилцах 36 хувиар нэмэгдсэн. Хадгаламж 20 их наяд төгрөг болж өслөө. Инфляц буурч, төгрөгийн ханш чангарсан учир иргэд төгрөгийн хадгаламжид мөнгөө байршуулах нь нэмэгдэж, өгөөж нь бодитой болсон байна" гэв. 

Мөн МБХ-ноос Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, зарим саналыг гаргажээ. 

Энэ талаар МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг шинжлэхэд нэг зүйл харамсалтай санагдсан. Хамтарсан Засгийн газарт орсон гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг бууруулна гэж орсон. Гэвч Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зээлийн хүүг бууруулах тухай тодорхой заалт алга. Иймд зээлийн хүүг бууруулах орчныг яах нь тодорхойгүй, бууруулах сонирхол байгаа эсэх нь ч тодорхойгүй байна гэж үзэж байгаа.

зураг
 

Ялсан намын мөрийн хөтөлбөрт

  • ногдол ашгаас татвар авахгүй
  • төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй байх зэргээр бизнесийн орчныг сайжруулах заалтууд байсан ч төсвийн тодотгол, өргөн баригдсан төслүүдээс харахад энэ нь хэрэгжих шинжгүй байна. 

Иймд амлалтаа биелүүлэх тал дээр анхаарал хандуулах шаардлагатай. Бизнесийн орчныг сайжруулах эдгээр амлалтаа биелүүлэх хэрэгтэй.

Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн ч жишээлбэл Төрийн банк нь хувийн хэвшлийнхэн өөрсдөө ажиллаад болж байгаа энэ салбарт үйл ажиллагаагаа явуулсаар байгаа.

Хувийн банкуудыг олон нийтийнх болгох, IPO хийх, нэг хувьцаа эзэмшигчид 20 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг шаардлага тавьж байгаа ч Төрийн банканд үүнийг хэрэгжүүлэхгүй байхаар хуульчилсан. Төрийн банкийг нэн яаралтай хувьчлах шаардлагатай" гэв.

"Чанаргүй зээлийн маргаан шүүх дээр очиход хүү нь зогсдог гаж тогтолцоо бий"

Монголын Банкны Холбооноос хийснэ дүн шинжилгээндээ үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зориулж дараах саналыг гаргажээ. Эдгээрийг МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амарын танилцуулснаар хүргэе.

  • Ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, нийт зээлийн 10 хувийг ногоон болгох зорилт бий. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөрүүдэд ногоон байх шалгуурыг тавих
  • Хөтөлбөрүүдийн чанаргүй зээл төлүүлэхэд гарах нэмэлт зардлыг хянаж, эрсдэл хуваалцах тогтолцоог бүрдүүлэх
  • Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ татаасыг биш 3 хувь, 6 хувь гээд хүүг нь зарлаад байдаг. Гэтэл бодит байдал дээр тийм хүү байхгүй. Хүүгийн татаасыг Засгийн газар нь банканд өгдөг. Энэ татаасыг ил тод болгож, шууд аж ахуйн нэгжид нь өгдөг байх механизмыг бүрдүүлэхгүйгээр анхнаасаа 3 хувь гээд өгөөд явчихдаг, хяналт зохицуулалтыг банканд орхидог. Энэ нь банкны хийх ажил мөн эсэхийг бодох хэрэгтэй.
  • Хууль эрх зүйн орчны хүрээнд хөтөлбөрийн зээл дээр үүсэж болзошгүй чанаргүй зээлийн маргаантай холбоотой иргэний хэрэг, зээлтэй холбоотой асуудлыг шүүх дээр шийдвэрлэх хугацааг богиносгох, зардлыг бууруулах ажлууд дээр хууль эрх зүйн хамтарч ажиллах шаардлагатай. Чанаргүй зээлийн маргаан шүүх дээр очиход хүү нь зогсдог гаж тогтолцоо бий. Шийдвэрлэх хэрэгтэй. Шүүхийн бус журмаар шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг түргэсгэх зэрэг асуудлаар Засгийн газартай хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага банкны салбарт тулгарч байна.
Шууд үзэх:
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.184.240] 2024/9/16
Төгрөгийн ханш ийм муу хөрвөх чадваргүй, импляц өндөр байхад хадгаламжийн хүүг хүчээр буулгаж үл хөдлөхийн үнийн хөөрөгдөл бий болж байсан гашуун түүх бий!!! Одоо ч гэсэн Монголын төр банктай нийлэж мөнгө хэвлэж цацасны гор удахгүй оны төгсгөл 25-оны эхний улирлаас мэдрэгдэн!!! 25-онд ханшны уналт 20-40/хувь хүрэх байх!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.102] 2024/9/13
Орон даяр бүх санхүүгийн байгуулагууд нэг бодлогын хүүгээр явах ёстой юмшдээ тэгвэл мөн ч олон хулгай алга болох юм байгаан
0 | 0 Хариулах
💩 [66.181.190.190] 2024/9/10
hujaanuud
0 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/10
ЦӨӨН ХҮНИЙ ГАРТ БАЯЛАГ ТӨВЛӨРЧӨӨД БАЙГАА НЬ БАС ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУХГҮЙ БАЙГАА НЭГ ШАЛТГААН ШҮҮ. ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ ӨНДӨР ҮНЭТЭЙ МАШИНЫ ТАТВАРЫГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.94] 2024/9/10
Аргагүй шдээ. Сонгууль өнгөрч Иргэд биднийг хуураад толгой дээр гараад суучихсан болохоор одоо Хүүг бууруулах шаардлагагүй. Тэнэг Ард түмэн шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.94.181.14, 136.226.236.111] 2024/9/10
Хохь нь. Өөрсдөө л худлаа ш а а д а г МАН-ыг сонгоо биздээ ? Одоо юу гэж гомдоллоод г ө л ө г царайлаад байгаа юм?
2 | 1 Хариулах
Зочин [103.212.162.29] 2024/9/10
АН ХҮН хоёр чиньЗасагт хамтарч ороод сөрөг хүчингүй самарч өгч байна шүү.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/10
ИРГЭДИЙН ХАДГАЛЖ БАЙГАА МӨНГӨНӨӨС БАНК АШИГ ХИЙНЭ ИРГЭД АШИГ ХИЙНЭ ДЭЭР НЬ ТӨР АШИГ ХИЙНЭ. ТӨР ИРГЭДИЙН ХАДГАЛЖ БАЙГАА МӨНГӨНИЙ ХҮҮГИЙН ОРЛОГЛООС 10% АШИГ ХИЙХ ЯМАР ШААРДЛАГАТАЙ ЮМ БЭ. ҮҮНИЙГ ЧИНЬ ЗЭЭЛДЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮД Л ҮҮРЧ БАЙНА ШҮҮ ДЭ. ТӨР ДАНХАЙГААД ХАВТГАЙ ХАЛАМЖ ТАРААДАГ ХУЛГАЙ ХИЙДЭГ Л УЛС БОЛЛОО.
7 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/10
ИХ НАЯДААР НЬ ХАЛАМЖ ТАРААДАГАА БОЛЬМООР БАЙНА. НЭГ ХАЛААС РУУ НЬ ХИЙГЭЭД НӨГӨӨ ХАЛААСНААС НЬ АВДАГАА БОЛЬМООР БАЙНА. ЮМ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖМЭЭР БАЙНА.
5 | 0 Хариулах
1 [103.142.76.69] 2024/9/10
hadgalmajiin huug buuruulahgiugeer zeeliin huu buuhgiu shdee,Hadgalamjiin huug buuruulah shuud zasag tor mongol banktai hamaatai ajil.Tuunees bankind hamaagiu.Mongo nii hansh tocoviin tentsver geed bugd zasag toriin uil ajilgaanaas hamaarch baij hadgalmjiin huug buulgah bolomjtoi,Eniigee odoo shuud bidend hamaatai ajil gedegee zasag tor helchmeer bn.Tuunees bankuud zeeliin hugee buulgahgiu bn geed eliireed baidag odoo boliyo.Esvel albaar tegj yaridag baih.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/10
ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БУУЖ БАЙЖ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА. МӨН ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮНЭЭС ТӨР 10% ТАТВАР АВЧ БАЙГАА. ҮҮНИЙГЭЭ БОЛИОД ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХАА БОДМООР БАЙНА. МӨН ХАВТГАЙ ХАЛАМЖАА БАГАСГА. СОНГУУЛИЙН ӨМНӨ ХАЛАМЖ НЭМДЭГЭЭ БОЛИОД ТАТВАРАА БАГАСГА. АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТАТВАРЫН ДАРАМТНААС ӨНДИЙХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭ.
5 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/10
ТӨР ДАНХАЙГААД ТАТВАР НЭМЭГДЭЭД МӨНГӨНИЙ ХАНШ УНАСАН ЮМ ХИЙЖ БҮТЭЭХ ГЭВЭЛ ӨРӨНД ОРЧИХ ГЭЭД ИЙМ Л НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ БАЙНА. ТӨРИЙН ТЭНЭГ БОДЛОГО УЛС ОРНЫГ ХОРЛОЖ БАЙНА.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2024/9/10
Жавхлан гэж хүний атганд орчихоод, хулхидуулаад сууж байгаагаа та нар мэдэж байна уу
2 | 1 Хариулах
Зочин [202.131.242.154] 2024/9/10
сонгуулийн шоу байсаншдээ, яг бууж харагдаач
2 | 0 Хариулах