Уншиж байна ...

Б.Одбаяр: 2025 оноос хийгдэх ажлууд дээр ямар нэг байдлаар бродюр өндөрлөх, нийтээр нь солих асуудал байхгүй

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатарт энэ жил 65 байршилд зам засварлаж байна.

Мөн хотын ихэнх хэсэгт замын хашлага сольж, иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Харин ирэх жилээс хашлагыг нь солихгүйгээр замаа засна гэж хотын дарга хэлээд буй. 

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр танилцууллаа. Тэрбээр "Зам дээр таван сантиметрийн хучилт авах бол бродюраа мөн тэр хэмжээгээр өндөрлөөд явдаг байсан. Энэ жил шинэчлэгдсэн бродюрууд нь байгалийн чулуу. Тиймээс ирэх жилээс бидний баримтлах бодлого нь авто замынхаа хучилтыг зороод, зөрүүлээд дэвсэх технологи.  2025 оноос хийгдэх ажлууд дээр ямар нэг байдлаар бродюр өндөрлөх, нийтээр нь солих асуудал байхгүй. Таван см хучилтыг зорьж аваад буцаагаад хучилтаа дэвсэнэ гэж төлөвлөсөн. 

Зам засвар гэхээр асфальтаар хучдаг гэдэг ойлголт нийтлэг бий. Шинэ технологи их байгаа. Замд хагарал үүсэж эхэлж байхад нь хямд зардлаар засвар арчилгааг хийвэл дараа дараагийн жилд нь засвар дээр их мөнгө тавихгүйгээр хямд төсөр аргаар замын насжилтыг уртасгах боломжтой" хэмээв.