Ариг банк 2024 оны 04 сарын 01-нээс энэ оныг дуустал хугацаанд нийт 500 гаруй харилцагчдыг урамшуулж азтай одтой нэг харилцагчийг 100 сая төгрөгөөр мялаах “Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн аяны 5 дахь удаагийн урамшууллын эзэд тодорлоо. Сар бүр
3,000,000 төгрөгийн урамшууллын эзэн Ж.Батчулууны сэтгэгдэл:
Би Ариг банкийг анх нээгдсэн цагаас нь харилцдаг байсан юм. Тэгээд сүүлийн үед рекламыг их үзээд хугацаатай хадгаламжаа нээлгээд азтан болсондоо баяртай байна. Ер нь хүн зайлшгүй хуримтлалтай байх хэрэгтэй тэр дундаа залуучууд та бүхэн минь тав тав гэхгүй арав арав гэхгүйгээр мөнгө хуримтлуулж сураарай гэж захимаар байна.
Та Ариг банкны Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан хотод байрлах салбар нэгжид очиж 50,000 төгрөгөөс дээш дүнгээр өөрт тохирох хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгон жилийн 14-16.5 хувь хүртэл хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэж урамшууллын эрхээрээ тухайн сардаа азаа үзэхээс гадна жилийн эцэст тодрох 100 сая төгрөгийн эзэн болох давхар боломжтой. Мөн 2 сая төгрөгөөс дээш дүнгээр хугацаатай хадгаламж нээлгэсэн харилцагчдаа зээлийн эрхтэй карт бэлэглэж, төрсөн өдөр нь тохиосон аянд оролцож буй харилцагч бүрд нэмж 5 урамшууллын эрх бэлэглэх гэх давхар давхар бэлгүүдтэй юм.
“Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:
Ариг банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!