Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбишийн Ариунзаяа жүдогийн өсвөрийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Перу улсын Лима хотод болж буй жүдогийн өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий гурав дахь өдөр хөвгүүдийн 73, 81 кг, охидын 57, 63 кг жингийн медальтнууд тодорлоо.

Хөвгүүдийн 73 кг-ийн жинд Б.Шинэтулга, охидын 57 кг-ийн жинд Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-ийн жинд Х.Маралмаа нар өрсөлдсөн юм.

Тэднээс охидын 57 кг-ийн жинд өрсөлдсөн Т.Ариунзаяа эхний тойрогт Канадын Мирослава Бондаренког, хоёрдугаар шатанд Японы Кей Сүзүкиг, хэсгийн аваргын төлөө М.Цэндбазарыг ялсан байна.

Улмаар хагас шигшээд Францын Таллана Абдалаг, алтан медалийн төлөө Францын Манон Агатиг ялснаар өсвөрийн ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.

Охидын 57 кг-ийн жинд М.Цэндбазар дагах тойрогт Бразилын Алин Сантошийг ялсан ч хүрэл медалийн төлөө Евелина Босьект ялагдсанаар шагналт V байр эзэлжээ.

Энэ удаагийн тэмцээнд Монголын баг тамирчид одоогоор нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар дөрөвдүгээрт жагсаж буй юм.