ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/31-НД НИЙТЛЭГДСЭН
Баянхонгорын Гурванбулаг, Баянбулагт хамгийн их буюу 13 см цасан бүрхүүл тогтоод байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөө өглөөний цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээллийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Цасны зузаан:
Баян-Өлгий, Хөвсгөл, Хэнтийн баруун, Завхан, Архангайн өмнөд, Баянхонгорын хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 0.0-13.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг, Баянбулагт 13.0 см, Байдрагт 11.0 см, Галуут, Төв аймгийн Мөнгөнморьтод 7.0 см, Завханы Цагаанчулуутад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтоод байгаа юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
