Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

О.Отгонбаатар: Байшиндаа шаазан болон труба яндан хийх нь өвлийн улиралд тохиромжгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Яндангийн аюулгүй байдлаа хангах нь угаартахаас сэргийлдэг байна.

Налайх дүүрэг дэх Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн засварчин О.Отгонбаатар яндангийн аюулгүй байдлаа хангах талаар "Айлуудын байшиндаа хийчихсэн шаазан яндан хагарахаараа дундаа агаар авч дотогш утаа цохидог. Мөн тоосгон яндан шаазан яндан хоёрын залгаа дээр шавар унаж зай гарвал угаартах эрсдэлтэй.

Өвлийн улиралд шаазан болон труба яндан тохиромжгүй. Цантах, хөлдөх, хар лак гоожиж яндан битүүрэх эрсдэлтэй байдаг. Тиймээс тоосгон яндан хамгийн аюулгүй" гэж зөвлөлөө.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт яндангийн цонолтоос шалтгаалж өвөл, зуны 16 сууцанд гал түймэр гарсан дуудлага бүртгэгджээ.