Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр жүдо бөхийн өсвөрийн ДАШТ нээлтээ хийнэ

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Перу улсын нийслэл Лима хотод энэ сарын 28-наас 31-нийг дуустал жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно. Энэ удаагийн тэмцээнд 48 орны 403 жүдоч оролцохоор бүртгүүлжээ. 

Тодруулбал эрэгтэй 223, эмэгтэй 180 жүдоч 16 жинд өрсөлдөх аж. 

Манай өсвөр үеийн шигшээ баг Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй Перу улсыг зорьсон билээ.


ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ

зураг
 
  • 50 кг: П.Алтанцоож, Б.Чинхүслэн

  • 55 кг: Б.Цолмон-Од, Б.Бат-Энэрэл

  • 60 кг: Ч.Бодирагчаа, Б.Төмөрбаатар

  • 66 кг: Б.Тэмүүлэн

  • 73 кг: Б.Шинэтулга

  • -90 кг: У.Мөнгөн-Учрал

  • +90 кг: Б.Тэмүүлэн

ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ

зураг
 
  • 40 кг: Б.Эгшиглэн

  • 48 кг: Б.Урангоо, Ж.Анударь

  • 52 кг: Л.Булган, Б.Гүндэгмаа

  • 57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар

  • 63 кг: Х.Маралмаа

  • -70 кг: А.Лхагважав

  • +70 кг: Б.Тэргэлнаран


Мөн тэмцээний сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд холимог багийн төрөлд зургаан орны тамирчин хүч үзнэ. Тэдний нэг нь Монголын шигшээ баг байх юм. 

Сонирхуулахад жүдогийн өсвөрийн ДАШТ-ийг 2009 онд анх зохион байгуулж эхэлсэн. Харин манай тамирчдаас 2013 онд хөвгүүдийн 50 кг-д А.Баяраа, 60 кг-д Ц.Цогтбаатар нар анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан түүхтэй. 

Үүнээс хойш 2015 онд хөвгүүдийн 50 кг-д Б.Нармандах хүрэл, охидын 40 кг-д О.Баасансүрэн мөнгө, 2017 онд Б.Нармандах хөвгүүдийн 60 кг-д хүрэл, 2022 онд охидын 48 кг-д М.Нандин-Эрдэнэ, +70 кг-д Б.Ням-Эрдэнэ нар хүрэл, өнгөрсөн жил Хорватын Загреб хотод болсон тэмцээнээс охидын 44 кг-д Ц.Отгонжаргал мөнгөн медаль хүртжээ.