• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 8-наас 12 дугаар сарын 1-нийг хүртэл хаахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Туул гол дээгүүрх Зайсангийн хуучин буюу зүүн талын гүүрний хөдөлгөөнийг хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Өмнө нь 2024 оны 11 дүгээр сарын 1-нээс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана гэж мэдээлж байсан юм.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн "2022 оноос Зайсангийн гүүрийг шинэчилж, хос болгох ажил эхэлсэн. Энэ хүрээнд баруун талын шинэ гүүрийг барьж, хөдөлгөөнийг нээснийг та бүхэн мэднэ.

Харин зүүн талын хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барихаар төлөвлөөд байна. Үүнээс өмнө 2024 оны 11 дүгээр сарын 8-наас 12 дугаар сарын 1-нийг хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, Зайсангийн иргэдийн бохир усны шугамыг шинэ шугамтай холбоно. Өөрөөр хэлбэл гүүрний хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-нд нээх юм.

Оргил ачаалал багассаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг дахин бүрмөсөн хааж, буулгахаар бэлтгэл ажлаа хангаж байна" гэж мэдээллээ.

Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй буулгаж, дахин барих шаардлагатай болжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.19] 2024/11/1
Шинэ гүүр нэмж барих хэрэгтэй байна!!!!! Тэр болтол хуучин гүүрээ хаалгүй замын хөдөлгөөнийг хааж боож, түгжрэл стресс үүсгээд баймааргүй байна!!!!!! Зун хичээл сургууль амарч замын хөдөлгөөн багассан үед хийх хэрэгтэй!!!!!!
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.253] 2024/11/1
Ёстой яааж түгжирдэгийг яруу тодоор үзүүлнэ дээ хө!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.187] 2024/10/31
Гүүрийг хүчитгээд засаж, нэмж инженерийн тоног төхөөрөмж хийж сэлбэж засаж болохгүй юм уу. хуучныг нурааж, шинийг барих гэж харганын унгас түүж эсгий хийхийн үлгэр болж лав л 2 жил болно шүү дээ.
0 | 0 Хариулах
zochin [112.72.15.86] 2024/10/31
Дарханы замыг юу юугүй хуулж хаядагтай адил болно доо
0 | 0 Хариулах
Оркус [59.153.87.8] 2024/10/31
Хатан туул дээгүүр муу ус явуулах чинь муу ёр шүү, ха ха
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.39] 2024/10/31
Өө ллраа 12/1 нь сунжраад шинэ он хүртэл маниусыг стрессдүүлнэ харж л байгаарай
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.99] 2024/10/31
МАН-д саналаа зардаг гэр хороолол, хөдөөнийхөн ч маниусыг цусалж бна даа
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.39] 2024/10/31
Хөдөөнийхөн маань харин ч цэнхэртүүлэх маягтай байгаа
1 | 0 Хариулах
Зочин [157.15.7.113] 2024/10/31
Байгаа юмаа засаж додомдоод явбал манай дарга нарт ашиггүй ш дээ. Шууд буулгах, шинээр хөөсөрсөн үнэтэй юм хийх нь ашигтай. Тэрэндээ бүтээн байгуулалт гэдэг нэр өгдөг юм.
0 | 0 Хариулах
Инженер [149.104.118.11] 2024/10/31
Буулгаж бхаар хүчитгэж засах нь хурдан, зардал мөнгө бага бхаа. Бусад улсад 100 жил болсон гүүрээ засаад л ашиглаад болоод л бна даа. Энхтайваны гүүр болж л бна, удахгүй бас буулгана гэх үү, авилгачид дэндүү цамаан бна шүү, аргагүй бх л даа, ард түмэн нь дуугай бгаад байхаар
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.108] 2024/10/31
Ёстой новш юмаа, энэ өвөлжингөө түгжирнэ. Бордюрын цавчааны олон 100 тэрбумаар давхар гүүр барцан бол түгжрэлийг мартах байсандаа.
4 | 0 Хариулах