Уншиж байна ...

"Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн тендер, удирдлагын цалингийн мэдээллийг ил тод байлгах заалтыг хассан байна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:41 2024/10/31

2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолыг хэлэлцэх үеэр төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн тендер шалгаруулалт болон удирдлагын цалин хөлсний мэдээллийг яагаад хасагдсан талаар УИХ-ын гишүүн тайлбар авав.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Төсөв дагасан хуулиар төрийн болон орон нутгийн өмчит тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Гол зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн компаниудын ил тод байдлыг хангах замаар засаглал, эдийн засгийн үр дүнг сайжруулах юм. Энэ нь Монгол Улс дахь авлигыг бууруулахад үр дүнтэй ажил. 

Гэтэл Төсвийн байнгын хорооны дэмжсэн санал дээр ил тод болгох талаар хоёр зүйл заалтыг ажлын хэсгийн саналаар хассан байна. Нэгдүгээрт төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд ямар тендер явуулж байгаа, нийлүүлэгч, гэрээний дүн, сонгон шалгаруулалтын мэдээллийг ил тод байлгах шаардлагагүй гээд хассан байна. 

Хоёрдугаарт удирдлага, зөвлөлийн бүрэлдэхүүний цалин, урамшууллын асуудал олон нийтэд ил тод байх шаардлагагүй гээд хассан. Үүнийг давхардсан юм байна гээд нийтийн ил тод байдал, шилэн дансны тухай хуулийг харлаа. Манай хууль дээр ихэвчлэн тендертэй холбоотой хяналт шалгалт, аудитын дүгнэлтийг ил болгох зохицуулалттай. 

Тиймээс нарийвчилсан хугацаа, үнийн дүн, аргачлалтай нь оруулахаар хуульд оруулж ирэх байсан заалт яагаад хасагдсан бэ. Олон улсад нийтэд нээлттэй компанийн гүйцэтгэх удирдлагын цалин хөлс нээлттэй байдаг. Гүйцэтгэх захирал хэр үр ашигтай ажиллаж байгааг шалгах чухал мэдээлэл юм. 

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Дээрх мэдээлэл нь төрийн өмчийн хорооны шилэн мэдээлэлд байдаг юм байна. Энэ бүх мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу татаж авах шаардлагагүй. 

Яг хэн энэ саналыг гаргасныг санахгүй байна. Ажлын хэсэг дээр гишүүд иймэрхүү тодруулга авсан. З.Мэндсайхан гишүүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга байсан учраас энэ нь ямар ч ач холбогдолгүй давхардсан гэдэг зүйлийг ярьсан. 

14:49 2024/10/31

Үдээс өмнөх хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчдаас асуулт асууж, хариулт авав. 

Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулах байсан боловч үдийн цайны цаг болсон тул түр хойшлуулав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/1075357904032300

09:49 2024/10/31

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/27920800037518317