Польш улсын Шклярска-Поремба хотод зохиогдож буй өсвөр, залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Монгол Улсаас улсаас 23 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж буй.
Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай гурван тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо.
Тодруулбал охидын 9 хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин (Өмнөговь аймаг, MDA), 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа (Хөлөгт тоглоом клуб), 11-13 насанд Баатархүүгийн Тамир (Сонгодог байрлал клуб) нар аваргалах болзлоо хангасан юм.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30-д эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтой аж.
Эх сурвалж: Нийслэлийн Даамын Холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!