Өнөөдөр 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 200 гаруй тусгай зориулалтын техник хэрэгслээр, 33 байгууллагын 900 гаруй зам талбайн үйлчлэгч цэвэрлэж байна.
Харин Баруун туруун, Ар гүнтийн давааны халтиргаа гулгааг арилгахаар тусгай зориулалтын машин техникээр цэвэрлэх ажил үргэлжилж байгааг УБЗАА-наас мэдээллээ.
Улаанбаатар хотод өнөөдөр 18:00 цаг хүртэл ялимгүй цас орох бөгөөд халтиргаа гулгаа үүссэн үед иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг сануулав.
Нийслэлд өнгөрсөн өвөл цас цэвэрлэгээнд 5,500 орчим тонн давс, 7,000 гаруй тонн бодис хэрэглэсэн бол аравдугаар сарын байдлаар 5,500 тонн давс, 4,000 тонн бодис нөөцөлжээ.
Сануулахад хотын дарга ТҮК-ийн ажилтнуудын шүүрийг тоос сорогчоор сольж өгнө гэж амлаад байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!