37 дахь удаагийн Токиогийн Олон Улсын Кино Наадам (TIFF) энэ сарын 28-наас арваннэгдүгээр сарын 6-ныг дуустал үргэлжилж байна.
Токиогийн "Midtown Hibiya" цогцолборт болсон улаан хивсний ёслолд 228 зочин оролцжээ. 10 өдөр үргэлжлэх наадамд 208 киног үзэгчдэд хүргэх юм.
Энэ жилийн кино наадамд 110 орны 2,023 уран бүтээл өрсөлдөх хүсэлтээ илгээжээ. Наадмын шилдэг цуврал киногоор TBS-ийн бүтээл болох "Vivant" шалгарч, Гранпригийн эзэд болсон байна.
Тус киноны зураг авалтын зарим хэсгийг Монголд хийж, Г.Эрхэмбаяр, Б.Барслхагва, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ нарын жүжигчид туслах дүр бүтээсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!