Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29 дүгээр сургуулийн хамт олонд Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэндчилгээг дэвшүүллээ.
Тэрбээр "Нийт суралцагч, багш, ажилтан, төгсөгч, түүхийг нь хамт бүтээлцсэн ахмадууддаа 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Тус сургууль нь 1964 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор сонсгол, хэл яриа, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох тусгай сургууль болон байгуулагдсан түүхтэй.
Өдгөө нийслэлийн есөн дүүрэг, улсын 21 аймгийн сонсгол, хэл ярианы онцлог, хэрэгцээтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгож буйн зэрэгцээ тэгш хамруулах арга зүйг түгээх, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслах түшиц сургууль болон үйл ажиллагаа явуулж байна. Түүхэн 60 жилийнхээ хугацаанд 29 дүгээр сургууль сонсголын бэрхшээлтэй 3,000 хүүхдэд ерөнхий боловсрол олгосон.
Төгсөгчдийн
Тусгай сургуулиудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 29 дүгээр сургуулийн багш нарыг компьютержуулахаас гадна дохионы хэлний сургалтад хамруулж, анги танхимыг цахим самбараар ханган, ширээ сандлыг бүрэн шинэчилж, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг нийлүүлэн, сургууль болон дотуур байрыг иж бүрэн засварласан билээ.
Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахын тулд бид багшлах нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, сургалтын тохируулгат орчин, туслах хэрэглэгдэхүүнээр хангах, хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрийн тохируулга хийх, боловсролын цогц үйлчилгээ үзүүлэхэд анхааран ажиллаж байна.
Боловсролын сайд, Боловсролын яамны нийт албан хаагчдын зүгээс түүхийн шинэ хуудсаа нээж буй Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29 дүгээр сургуулийн хамт олонд 60 жилийн ойн мэндийг дэвшүүлж, амжилт хүсье" хэмээжээ.
ВИДЕО:
Эх сурвалж: Боловсролын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!