ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ₮500,000 хүртэлх живхний зардлыг төрөөс хариуцдаг болж байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Тус төвийн дарга Г.Ууганцэцэг хэлэхдээ "Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлэх суурь бүрэн тавигдсан. 

Хятад улсын 100 хувийн буцалтгүй тусламжаар манай төв баригдсан байдаг.

120 гаруй сэргээн засах үйлчилгээнд хэрэгцээ шаардлагатай багаж тоног төхөөрөмж, орчны тохижилт, нөөц үүсгэвэр орц гарцны асуудлаас авхуулаад буцалтгүй тусламжаар баригдсан.

Энэ төвийг бүрэн үйл ажиллагаатай болгох, чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад, Солонгос, Япон болон бусад улстай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж ажиллалаа.

2025 онд Герман улсад болох дэлхийн чуулга уулзалтын сайн туршлага номинацид оролцохоор бэлтгэл хангаж байна" гэлээ. 

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 112,000 иргэн байна. Тэр дотроос хөгжлийн бэрхшээлтэй 12,000 хүүхэд байгаа бөгөөд 3,000 нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. 

Эдгээр хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээг хэрхэн хүргэх, бие дааж амьдрах чадваруудыг яаж бий болгох нь тулгамдсан асуудал. 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Боловсролын сайдаар ажиллахад зарим төрийн бус байгууллагуудтай хамтарч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх, дэмжих дөрвөн төвийг ажиллуулсан, нийт 270 гаруй хүүхэд хамрагдаж байгаа.

Ирэх жил улсын төсөвт дэмжих төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой болгох, 1,000 орчим хүүхдийг дэмжих төвөөр дамжуулан эрүүл мэндийн үзлэг, боловсрол нийгмийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжоор хангая гэж төлөвлөж байна.

Мөн 2025 онд ерөнхийлөгчийн санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асаргаа сувилгаа үзүүлэх үндэсний төвийн хөрөнгө оруулалт батлагдаж байгаа. Үүнд 24 орчим тэрбум төгрөгийн төсөв батлагдаж байна. 

Хоёрдугаарт хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн авдаг тэтгэмжийн хэмжээг 36 хувиар нэмж байгаа. 

Мөн 500,000 хүртэлх төгрөгийн живхний зардлыг төрөөс хариуцдаг болж буй. Ирэх жилээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний хүртээмжийн чанарыг сайжруулна" гэлээ 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.195] 2024/11/4
Иим хүмүүсийг өрөвдөж байна шүү гэхдээ эцэг эхчүүд захтай замбараатай бэлгийн харьцаанд орж байгаачэа архи уусан үедээ олон эрчүүдтэй эмэгтэйчүүдтэй бүү бэлгийн харьцаанд оролдоо, МӨН ЭХ баригч нар маш их алдаа гаргаж байгаа шүү хэнийгээ болиочээ , мөн архичин гэр бүл зодолдоод үр хүүхдээ гэмтээдэг шүү болилдоо. Төр хичнээн мөнгө өгсөн ч тэр хүүхдийг хүнийг тийм сайн асрах уу зүгээр л тэжээгчээ болгодог гэр бүлүүд байна шүү ийм учраас хаа хаанаа анхаараач ээ хүнийг ингэж тамлах хардаггүй шүү нүгэл болно
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.246] 2024/11/1
Хатуухан хэлэхэд эх дотрын эмгэг, эх баригчийн алдаа, эцэг эхийн удмын гээд их олон ноцтой шалтгаанаас ийм хүүхдүүд төрж байна шүү. Эцэг эх нь үхэхээр энэ өөрийгөө авч явж чадахгүй хүмүүс яах вэ? Бас үлдсэн хүмүүсийн амьдралын баталгаа нь болж өөрөө тамын тамтаг болно гэдгийг БОДОХ ЦАГ ИРЖЭЭ. ЭЦЭГ ЭХ БОЛЖ БУЙ хүмүүс АРХИ ДАРС БҮҮ УУГААЧЭЭ, ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТАА САЙН ТАВИАЧЭЭ. ЭНЭ ХҮМҮҮС ҮНЭХЭЭР ХӨӨРХИЙ БИШҮҮ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.246] 2024/11/1
Харин ч ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭНГҮҮД МОНГОЛИЙГ ЭЗЛЭЖ БАЙХ ШИВДЭЭ ЭРҮҮЛ ХҮМҮҮС НЬ АЖИЛГҮЙ АМЬДРАЛ НЬ ТАМТАГ БАЙХАД ТАХИР ДУТУУГИЙН ГРҮППЭЭР ДАЛИМДАЖ АЖИЛТАЙ ОРЛОГО ОЙ ТӨРИЙН ХАЛАМЖТАЙ ЭЛДЭВ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ГЭЭД ТОМ ТОМ МАШИН УНАСАН ЭРҮҮЛЧҮҮДИЙГ ЗАГНАСАН ДОРОМЖИЛСОН НӨХДҮҮД ХИЙ ҮЗЭГДЭЛ ШИГ МОНГОЛЫГ ЭЗЛЭЖ ДЭЭ. ХОРВООГИЙН АМЬДРАЛЫГ МӨНГӨНИЙ ШУНАЛТАНГУУД БҮТЭН ЭРГҮҮЛЖ ЧХДАЖ БАЙХ ШИВДЭЭ БҮҮР ТАХИР ДУТУУГИЙН НӨХЦӨЛӨӨР ДАЛИМДУУЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗЭЭЛ ОЛГОЖ ТҮҮНИЙХ НЬ БАРАГ ТАЛЫГ ШУНАЛТАНГУУД АВДАГ БОЛООД УДАЖ ДЭЭ ҮҮНИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛСЭН НӨХДҮҮД БОЛ АРДЧИЛСАН НАМ ДАА
0 | 1 Хариулах
Зочин [66.181.185.248] 2024/11/1
Насанд хүрсэн хүнд хэлбэрийн ХБИргэд бодлогын гадуур орхигдоод байх юмаа.
3 | 0 Хариулах
Үнэхээр аймшигтай! [87.122.172.164] 2024/11/1
Гуч гаран жилийн турш дээдсүүд хэдэн зуун тэрбумаар нь идэхийг юу ч хийхгүй харж суугаад, худлаа чалчихаас өөр юм хийгээгүй байж, 3000 хүүхдийн гэр бүлийн зардалд нэмэрлээд 500к өгөх гэхээр "сүйд" болж байгааг хардаа. Үнэхээр арчаагүй. Энэ 12 000 хүүхдийн бүх зардлыг бүрэн дүүрэн даагаад, гэр бүлийг нь санхүүгүй асуудалгүй болгох ёстой байтал, энэ нэг багахан мөнгө нь авилгалд явчихна гэж их санаа зовж байна. Явж, явж 1.5 тэрбум төгрөг чинь УИХ-ийн гишүүдийн хэдэн өдөр Тэрэлж зочид буудалд хуралдаж, хэдэн таваг хоол идэх л мөнгө биздээ?
0 | 0 Хариулах
Үнэхээр аймшигтай! [87.122.172.164] 2024/11/1
Чамд хэрэггүй, танд хэрэггүй тэр хүүхэд, тэр хүнийг хайрлаж, хамгаалж, асарч, бүхнээ зориулж явдаг гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөд нь гэж байдаг юм шүү. Энэ коммент бичээд байгаа хүмүүс яг олны өмнө, нэрээ нууцлахгүйгээр нацистуудын хийсэн нүгэлт үйлдлийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг "устгал"-д оруулахыг шаардаж бичсэн байна. Тэгэхээр та нар нацистууд болж таарна биздээ. Энэ бол ихэнх орнуудад гэмт хэрэгт тооцогддог бөгөөд маш хүнд ялтай шүү.
0 | 0 Хариулах
Зочин [172.58.167.37] 2024/11/1
Baynulgiid sn hyanalt tawihgvi bol awch boloh bvh halamjiig awch bn hugshin zaluugvi ajil hiihgvi huuramch todorhoilolt garguulaad l sonsgoliin , haraanii berhsheeltei tahir dutu gd bvgdiig l awch bn. Yadaj bhad turult mash ih gahai nohoi shig l vrjij bn 2050 on gehed mongoliin hvn amiin 30 huwi kazak vndesten bolno ireedvid vndesnii ayulgvi baidald zanalhiileh hemjeend hvrne!! Ter ved bayn ulgii tusgaar uls boltson bj ch magadgvi!!!
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.72] 2024/10/31
evtanatsiin huulia batlaa. etseg eh ni uhsenii daraa naad huuhduud chini yah um.
0 | 1 Хариулах
Үнэхээр аймшигтай! [87.122.172.164] 2024/11/1
Хаанахын хэн гээч хүн хог вэ чи?
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.110] 2024/10/31
Нацистууд хөгжлийн бэрхшээлтэй хүнээ нэгэнт улс оронд хэрэггүй гэж үзээд нойрсуулж байсан манайд бол гэрт бүлийн тэжээгч гэж хардаг
0 | 6 Хариулах
Үнэхээр аймшигтай! [87.122.172.164] 2024/11/1
Хаанахын хүн гээч хүн хог вэ чи?
0 | 0 Хариулах
[202.55.188.122] 2024/10/31
Энх-Амгалан МСиэс Анунгоо пампэрс компанийнхаа пампэрсыг өөрөө зараачээээээээ
3 | 1 Хариулах
Зочин [59.153.85.10] 2024/10/31
1,5 тэр бумыг зөвхөн живхэнд....
2 | 2 Хариулах
Зочин [139.5.217.112] 2024/10/31
За одоо айл бүрт бөгс арчих цаас өгдөг болох нь ээ??
4 | 1 Хариулах
Бичиг үсэгт тайлагдаасай!!! [87.122.172.164] 2024/10/31
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 3000 орчим байдаг гэж байна аа, уншиж чадах уу? Өөрөө босож бие засаж чадахгүй хүүхдүүдэд гэж байна аа, ойлгож чадах уу? Живхний үнэ ямар байдгийг мэдэх үү???
3 | 4 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/10/31
Төлсөн хэдэн татвар маань ингэс тэгэс гээд л ...
3 | 2 Хариулах
Зочин [202.131.226.86] 2024/10/31
Одоо баахан дарга нарын болон ойр хавийн хамаг хамаатан садан ах дүү нууц амраг, нууц амрагийх нь найзых нь нохой ньь хүртэл энэ 500-г аваа чааачнаа гүлэг гэж
3 | 1 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/10/31
зайлшгүй хүмүүстээ халамжыг нь хүрэлцээтэй өгөх хэрэгтэй зайлшгүй бишийг нь ялгах хэрэгтэй шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.99] 2024/10/31
Татварын мөнгөөр урдаас нэг ширхэг живхийг 100к-аар бодож аваад дундаас нь цавчаа хийх нь тодорхой.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.90.225] 2024/10/31
Халамжаас өөр бодлого бна уу энэ улсад
2 | 3 Хариулах
Бичиг үсэгт тайлагдаасай!!! [87.122.172.164] 2024/10/31
Чадал муутайгаа чадалтай нь тусалж, дэмжиж авч явдаг нийгмийг энэрэнгүй, ардчилсан нийгэм гэдэг юмаа, мэдэх үү? Яагаад гэвэл хэн ч, хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй болж болно шүү! Нэг анхаарал алдаад, зам руу гишгэхэд л дайруулна.
2 | 1 Хариулах