ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Их Британи улс Монголын орон нутгийн англи хэлний багш нарыг бэлдэх тэтгэлэгт хөтөлбөрт 500,000 фунт стерлинг зориулна"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Катрин Вест Монгол Улсад наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ад оролцон дэлхийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих Их Британийн байр суурийг илэрхийлнэ.

Сайд Катрин Вест нь бусад эмэгтэй манлайлагчидтай охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулан дэмжихэд боловсролын ач холбогдол, үр өгөөж сэдэвт хуралдаанд оролцох юм. Тус хуралдааны үеэр тэрбээр Британи улс Монголын орон нутгийн Англи хэлний багш нарыг бэлдэх тэтгэлэгт хөтөлбөрт 500,000 фунт стерлингийг зориулах бөгөөд ингэснээр багш нар албан ёсны хөтөлбөрт хамрагдан сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах боломжийг нээж өгөх талаар ярина.

"Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн сайдын ажлаа хүлээн авснаас хойших анхны гадаад айлчлалаа энэхүү гайхалтай улсаас эхэлж байна"

Тус айлчлалын талаар сайд Катрин Вест хэлэхдээ "Монгол Улс бол Их Британи улсын хувьд чухал түнш юм. Иймээс ч Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн сайдын ажлаа хүлээн авснаас хойших анхны гадаад айлчлалаа энэхүү гайхалтай улсаас эхэлж байна. Манай хоёр улс Монголын залуусыг олон улсад өрсөлдөн өөрчлөлт авчрах зэмсэг нь боловсрол хэмээн санал нийлдэг. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы үеэр миний бие Их Британи улс Монголын сурагчдад Англи хэл заах тал дээр хэрхэн ач холбогдол өгч буйг бататган нөөц санхүүжилт багатай сургуулийн багш нарт зориулсан тэтгэлгийг дэмжих талаар цохон тэмдэглэнэ. Бид Монгол Улстай уур амьсгалын өөрчлөлт гэх мэт олон улсад тулгарч буй асуудлууд дээр хүчээ нэгтгэн ажиллаж хамтын түүхэн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байх болно" гэсэн юм.

Хоёр өдрийн айлчлалын үеэр Сайд Катрин Вест нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Боловсролын сайд П.Наранбаяр нартай уулзан хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Тэр дундаа Монголын эрчим хүчний шилжилтийг дэмжих, Британийн сэргээгдэх эрчим хүчний салбарын туршлагаас хуваалцана. Тэрбээр Улаанбаатар хотын гэр хороололд хэрэгжүүлж буй ахуйн хэрэглээнээс нүүрсийг халж нарны эрчим хүч ашиглах төсөлтэй танилцана.

Их Британи улс Монгол Улстай жендэрийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, олон улсад тулгараад буй асуудлууд дээр хамтран ажиллах зэргээр түншлэлээ улам бэхжүүлнэ.

 

Эх сурвалж: Их Британийн Элчин Сайдын Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.13] 2024/8/22
Та нар бидэнд тэгж л их санаа тавьж байгаа юм бол шинжлэх ухаан хөгжүүлэхэд мөнгө өг. Үгүй бол наад мөнгө чинь соёлоо түгээх, хэлээ түгээх, сэтгэхүйн колоничлол хийхэд зарцуулагдаж байгаа гэж ойлгогдож байна. Манай тэнэгүүд алс хойчоо бодохгүй баярлалаа гээд л авна даа!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.124] 2024/8/22
Орчин үед англи хэлийг 2 дахь хэл болгон хөгжүүлэх нь зүйтэй! Залуу үе маань англи хэлийг нийтээр эзэмшвэл Монголын хөгжил дэвшилд онц чухал хөшүүрэг болно!!!
7 | 2 Хариулах
Зочин [202.126.88.211] 2024/8/22
Англи хэлтэй байлаа гээд хөгждөггүй тод жишээ Африкаар дүүрэн байна. Манайх Английг хэт шүтвэл тэдний араас орно.
5 | 2 Хариулах
Зочин [202.9.46.57] 2024/8/22
Яг үнэн.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.175] 2024/8/22
Mongol hun 1 argaa olchvol sain, hel too 2 oor ireeduigee usalmaar bna.
4 | 0 Хариулах
Choir [54.36.175.24] 2024/8/22
Энэ авгай нээх их ёом өгцөн ёом шиг малыж авхуулж бгааг нь. Манай цавчаачидын нэг өдрийн шоунд ч хүрэхгүй мөнгө бн даг
3 | 7 Хариулах
Зочин [203.169.50.253] 2024/8/22
oo taliig n yasan be naranbaatar gustsan uu
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.162] 2024/8/22
Иймэрхүү мөнгө авахаа болиосой. Бас иймхэн мөнгийг дөвийлгөж ярихаасаа ичээсэй. Хэдхэн тонн нүүрсний л мөнгө байна шд. УИХ гишүүдийн оффшорт мартдаг мөнгөнөөс бага шд.
10 | 8 Хариулах
РАВДАН [66.181.160.47] 2024/8/22
НҮХ НАМЫН ГАДААД САНХҮҮЖИЛТ ГЭЖ Л БОДЖУУГААШД!
2 | 9 Хариулах