Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

GALAXY UNPACKED – Өөрийгөө илэрхийлэх цоо шинэ үеийн Galaxy AI Z Fold6, Z Flip 6 загварын гар утаснууд танилцуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 11
Сурталчилгаа

Шинэ эриний гайхалтай шинэлэг бүтээлүүдийг жил бүр дэлхий ертөнцөд танилцуулдаг дэлхийд тэргүүлэгч Samsung компани дахин нэг шинэлэг хувьсгалыг Google компанитай хамтран “Таны гарт ирээдүйг атгуулна” уриатайгаар “GALAXY UNPACKED” буюу нугардаг утасны Z Fold 6, Z Flip 6 гар утаснуудыг Улаанбаатар хотын цагаар 2024.07.10-ны 21:00 цагт танилцууллаа.

Уг гайхалтай арга хэмжээг Samsung брэндийн Төв Азийн хамгийн том Expierence Store-ыг эзэмшдэг Монгол дахь Албан ёсны дистрибьютор Сайн электроникс тоймлон хүргэж байна. 

Эвентийн үеэр Galaxy Fold цувралын дараагийн загвар Z Fold 6, Z Flip 6 гар утаснууд болон Galaxy Ring бөгж, Galaxy Watch Ultra, Galaxy Watch 7, Galaxy Buds3, Galaxy Buds3 Pro утасгүй чихэвчүүд тус тус танилцуулагдлаа.

зураг
 

Дэлгэцийн технологийн шинэ эрин үе – Galaxy Z Fold 6

Тогтвортой ирээдүйг бүтээх алсын хараан доор дахин боловсруулсан материалуудыг ашиглаж хамгийн ахисан түвшний бат бөх, хөнгөн хүчирхэг нугардаг утсыг танилцуулсан бөгөөд дэлгэцийг SDF даралтаар хатуужуулах шингэнээр бүрхсэн тул илүү нимгэн, 100% хавтгай хүчирхэг тод, 2600 nits хурц тод гэрэлтүүлэгтэй учир хурц нарны гэрэлд дэлгэцийн өнгө  автомат тохируулгатай болжээ.

Хэр их бат бөх байгаагаас шалтгаалан дэлгэцийн технологийг чанар гэж үзэж байгаагаас 100% нимгэн хавтгай дэлгэцтэй болсон гэдгийг мөн танилцууллаа.

Мульти модель интерактив буюу олон үйлдлийг нэгэн зэрэг, гацалтгүй хийх  боломж бүхий өргөн дэлгэцтэйгээс гадна, Galaxy AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолойгоор удирдах, бичих, гарын хөдөлгөөнөөр удирдах камер, уран төсөөллийг бодит амьдрал руу аваачих ухаалаг үзэг ашиглах гэх мэт аль ч функцуудыг ашиглах нь таны дур байхаар өөрөө тохиргоогоо хийнэ.

Ажил хэрэгч, бүтээлч байдлыг хялбаршуулах үүднээс энэхүү утас маань зөөврийн ажлын ширээг тань орлохоор бүтээгджээ.

Z Fold6 утасны бусад инженерчлэлийн шинэчлэлүүд:

  • Өндөр ачаалалтай тоглоомуудыг ямар ч гацалтгүй, халахгүйгээр ачаалах боломжтой болсон
  • Composer функц буюу AI-н тусламжтайгаар таны хэлсэн өгүүлбэрийг и-мэйл болгон бичих боломжтой мөн болжээ
  • Voice recorder – Ажил хурлын үед юуг ч алдахгүйгээр 10 өөр хүний ярьж байгааг салгаж авах, түүнээс гадна эргэн тойронд байгаа хүмүүсийн дуу хоолойг давхар тэмдэглэнэ
  • Sketch to image – Бодит зургууд болон хар зурган дээр AI ашиглан зургийг хүссэнээр үүсгэх боломжтой

Энэ бол хувьсгал, бид нарыг оргилд аваачсан

зураг
 

Өөрийгөө илэрхийлэх ЦОО ШИНЭ ТАЛБАР – Galaxy Z Flip 6

50 МП бүхий өргөн sensor Pro Visual Engine хүчирхэг камераар тоноглогдсон, 10х хүртэл татах хүчин чадалтайгаас гадна, Flex camera буюу гараа ашиглахгүйгээр зураг дарах, бичлэг хийх, Instant Slow Motion буюу цаг хугацааг удаашруулан нарийвчлалтайгаар зураг дарах боломжтой бөгөөд хийсэн бичлэгээ QuickShare ашиглан өөрийн сошиал медиа руу ямар ч саадгүй хуваалцах бүрэн боломжтой.

Урьд урьдын загваруудыг давсан compact дизайнтай болсноос гадна  өдрийн турш таны хэрэглээг хангах 4000mAh-н хүчирхэг батарейтай болжээ.

Мөн Flex Window буюу утсаа дэлгэх шаардлагагүйгээр мессеж, имэйлдээ шууд хариу өгөх тэр ч бүү хэл дуу хоолойгоороо удирдах зэрэг олон үйлдлийг  хийх боломжтой.

Wallpaper adapter буюу дэлгэцийн зурган дээрээ AI ашиглан янз бүрийн эффект нэмэх мөн Live effect буюу хөдөлгөөнд оруулж төрөл бүрийн цаг агаарын эффектээр өөрчлөгдөх боломжтой болжээ.

Live Translate буюу 16 орны хэл дээр шууд дуу хоолой болон текстээр цаг алдалгүйгээр орчуулагдах ба Flex Mode функцийн тусламжтайгаар гадна дэлгэц дээрээсээ шууд нүүр тулсан орчуулгыг текстээр унших болон чихэвчээр сонсох боломжтой болсон.

Хамгийн чанартай чихэвч – Galaxy Buds3 Pro, Galaxy Buds 3

Galaxy Buds2–оос хоёр дахин хүчтэй дуу тоглуулна, артистууд болон энтертайнмент салбарынхны хэрэгцээг бүрэн хангахуйц хамгийн цэвэрхэн дуу чимээг хүргэнэ. Зөвхөн танд зориулж нарийн тохиргоонуудыг хийх боломжтойгоос гадна чанга дуу чимээнээс таны чихийг хамгаална.

Автоматаар дууны чанар, чимээг тусгаарлах тохиргоог тохируулахаас гадна гаднын чимээг багасгаж заавал шаардлагатай сонсох дуу чимээ буюу  гал команд, эмнэлгийн дуут дохио зэргийг сонсох автомат тохиргоог хийдэг болжээ.

Зөөлөвчтэй болон зөөлөвчгүй гэсэн 2 төрлийн сонголттой ба хоёр талт дуу өсгөгч, хос чадалт дуу өсгөгч, басс тохируулга дууны нарийвчлал бүхий 3 түвшний нарийвчлалтайгаар бүтээгджээ.

Мөн AI-ын тусламжтайгаар хүний чихний түгээмэл хэлбэрүүдийн түүхий датаг боловсруулан зүүдэг чихэвчний дизайнд авчирсан маш том шинэчлэл болсон байна.

зураг
 

Адал явдал эрэлхийлэгчдэд - Galaxy Watch Ultra, Galaxy Watch 7

Технологийн шинэ эрин үед зориулагдсан өөр өөр орчинд хамгийн сайнаар ажилдаг, титан гадаргуугаар хийгдсэн маш бат бөх, 100 цаг хүртэл батарейгаа барьдаг, GPS нь 2 хиймэл дагуулын тусламжтай хамгийн нарийвчлалтайгаар таны замыг зааж өгөхөөс гадна өмнөх загвараасаа 3 дахин хурдан нарийн функцуудыг оруулж өгсөн байна.

FTP metric - Дата анализын тусламжтай сайн тооцоолол нь тамирчид болон спортоор хичээллэгч хэн бүхний хэрэглээнд маш тохиромжтой болжээ. Эрүүл мэндийн чухал үзүүлэлтүүдийг хянах тэр тусмаа Sleep Apnea буюу нойрон дунд амьсгаа тасалдах зэрэг урт хугацааны эрүүл мэндийн эрсдэлийг тооцох боломжтой болсон байна.

Мөн өдөр тутмын хоол зүй, үйл хөдлөлийн нарийвчилсан үзүүлэлт гэх мэт амьдралын хамгийн сайн туслагч GWUltra.

зураг
 

Биедээ авч явах ухаалаг алгоритм - Galaxy Ring

Технологиор дамжуулж нийгэмд хүрэх, дөхөм болох зорилтын хүрээнд энэхүү бөгж бүтээгджээ. Нийт 3 sensor мэдрэгч төхөөрөмжөөс бүрдсэн нь нойр, зүрхний цохилт, стрессийг хянахад илүү ойлгомжтой, хялбар.

Samsung Health апптай байнга дата мэдээллийг солилцдог учир ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр өөрийн онцлогт тохирсон дата мэдээллийг авах боломжтой.

Energy Score буюу өглөөг эхлүүлэхэд таны бие организм хэр бэлэн байгаа вэ гэдгийг харуулж танд хэрэгтэй зөвлөгөөг өгнө. Алгоритмын үр дүнг хувиргаж таны эрүүл мэндийг таны гарт авч ирнэ. Нэг цэнэглэлтээр 7 хоног цэнэгээ барих инженерчлэлийн шинэ үеийн маш бат бөх, хөнгөн титан гадаргуутай зүүдэг бүтээгдэхүүн Galaxy Ring.

зураг
 

Samsung компани нь андройд үйлдлийн системээ тооцоолох чадвараар сайжруулж хүмүүсийн амьдралыг илүү амар хялбар болгох зорилгоор дэлхийн сая сая хүмүүст түгээхээр Google компанитай хамтран эко системд суурилсан гар утасны тооцооллын шинэ технологийг Францын Парис хотноо соёлын инновацын уулзах цэгт  шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсныг “Sain Electronics”-оос тоймлон хүргэлээ.

Энэ цаг мөчөөс эхлэн Samsung брэндийн Монгол дахь хамгийн том албан ёсны дистрибьютор “Sain Electronics”-т Samsung Galaxy Z Fold 6, Z Flip 6 гар утаснуудын бэлэгтэй урьдчилсан захиалга албан ёсоор эхэллээ.

“Sain Electronics”-оос уг утсыг худалдан авсан эхний 100 хэрэглэгчдэд гайхалтай бэлэгтэй.

  1. Z Fold 6 загварын урьдчилсан захиалгад Galaxy Buds3 Pro утасгүй чихэвч
  2. Z Flip 6 загварын урьдчилсан захиалгад Galaxy Buds3  утасгүй чихэвчүүдийг тус тус бэлэглэнэ.

Урьдчилсан захиалга өгөх болон бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линк болон утасны дугаарт холбогдон авах боломжтой.

Урьдчилсан захиалгын линк: rb.gy/q7t8xi
Холбоо барих: 7010-3366

Samsung брэндийн Албан ёсны дистрибьютор Sain Electronics
Samsung-ыг Sain Electronics-оос

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.