Уншиж байна ...

Шавь нараа уруу татаж, нэгнээс нь хүүхэдтэй болсон багш эмэгтэй Британийн шүүхээс ял сонсов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өсвөр насны хоёр шавьтайгаа дотно харилцаа тогтоож, нэгнээс нь хүүхэдтэй болсон багш эмэгтэйд Британийн шүүх өчигдөр 6.5 жилийн хорих ял оноожээ.

30 настай Ребека Жоинес эхний хохирогчтой бэлгийн харилцаатай нь илэрч, цагдаад шалгагдаж байхдаа хоёр дахь хохирогчтой дотносож, улмаар жирэмсэн болсон юм байна.

Тэрбээр сурагч хөвгүүдийг 15 настай байхаас нь эхлэн уруу татаж, мессэж солилцдог байсныг прокурорын дүгнэлтэд өгүүлжээ.

Жоинес насанд хүрээгүй хүмүүсийг садар самуунд уруу татсан хэргийн зургаан зүйл ангиар шийтгүүлсэн байна.

Английн баруун хойд бүсийн Манчестер Краун Шүүхийн шүүгч Кэйт Корнелл багш эмэгтэйг “цагдаагийн хяналтад байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь дэндүү биеэ тоосон үйлдэл” гэж дүгнэжээ.

Жоинесийн төрүүлсэн хохирогчийн хүүхдийг 24 цагийн дотор асрамжийн газарт шилжүүлсэн юм байна.

“Эмэгтэйчүүд ч бас педофил (хүүхэд хүчирхийлэгч) байж болдгийг энэ хэрэг харууллаа. Энэ ойлголт зөвхөн эрчүүдэд хамаатай биш. Эрчүүд, хөвгүүд ч бас бэлгийн хүчирхийллийн хохирогч болох боломжтой” гэж хэргийг шалгасан мөрдөн байцаагч Бэт Александер шүүхийн танхимын гадна сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

 

Эх сурвалж: AFP