Уншиж байна ...

QPay солонгос жуулчдыг хүлээж авахад бэлэн! Харин та QR кодоо авсан уу?

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 3
Сурталчилгаа
зураг
 

Монгол улсад 2023 онд БНСУ-аас 139,152 жуулчин ирсэн бөгөөд энэ нь нийт жуулчдын 23 орчим хувийг эзэлж байгаа юм. Нэг Солонгос жуулчин 3-4 хоногийн аялалдаа дунджаар 2.5 сая вон буюу 6 сая 600 мянга орчим төгрөг зарцуулдаг ба ихэвчлэн бэлэн мөнгө ашигладаг тул жуулчдын тав тухтай аялал бэлэн мөнгөөр хязгаарлагддаг сул талтай.

Харин энэ асуудлыг шийдэхээр Дижитал төлбөр тооцооны QPay үйлчилгээ үзүүлэгч ККТТ ХХК болон Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч SendMN хамтран Монголын аялал жуулчлалын салбарын төлбөр тооцоонд шинэ дэвшил авчирлаа. БНСУ-ын GLN системийн Kakao Pay, HANA 1Q, Hana Money, Kookmin app, Toss Pay, Taishin Pay зэрэг ТОП бэлэн бус төлбөр тооцооны апп-уудтай холболтоо хийж дуусгаснаар Монголд ирсэн Солонгос жуулчид өөрсдийн эх орондоо хэрэглэдэг төлбөрийн апп-аараа QPay QR кодыг уншуулан төлбөрөө шууд хийх боломжтой болж байна.

зураг
 

Энэхүү хамтын ажиллагаа нь бүх түвшний бизнес эрхлэгчдэд жуулчдаас QPay үйлчилгээний QR код ашиглан гүйлгээний мөнгөн дүнгийн хязгаарлалтгүйгээр илүү ХЯЛБАР, ХУРДАН, НАЙДВАРТАЙ төлбөр хүлээн авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

зураг
 

QPay QR кодтой байхын давуу тал: 

  • Бүх төрлийн кассын системд холбогдсон.
  • Хэвлэмэл QR нь ямар нэгэн шалгуур байхгүй бөгөөд ҮНЭГҮЙ авах боломжтой. 
  • Жуулчид QR кодыг уншуулж, шууд төлбөрөө хийнэ.  
  • Төлбөрөө харилцах дансандаа шууд төгрөгөөр авах боломжтой. 
  • Дотоодын бүх банкны апп, цахим хэтэвч нэвтэрсэн. 
  • Цахилгаан зарцуулалт байхгүй, байгальд ээлтэй сонголт

Та яг одоо өөрийн бизнестээ QR төлбөрийн шийдлийг нэвтрүүлж, бизнесийн боломжоо нэмээрэй! 

QPay QR авч амжаагүй бол 👇

Хүсэлт илгээх: qpay.mn/joinus 
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.