Уншиж байна ...

ХасБанк Азийн сантай хамтран “Ном бэлэглэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк нийгмийн хариуцлагын хүрээнд Азийн сангийн “Хамтдаа уншицгаая” төслөөс санаачилсан “Ном бэлэглэх” хөтөлбөрийг дэмжин хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Хүүхдэд төрсөн цагаас нь эхлэн ном уншиж өгөхийн ач холбогдлыг эцэг эх, асран хамгаалагчдад ойлгуулан, таниулах зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын төрөх эмнэлгүүдээр дамжуулан дөнгөж төрсөн эх, нярайд зориулан тусгайлан бэлтгэсэн номтой богцыг бэлэглэх юм.

Улаанбаатар хотод оршин сууж буй 0-5 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын ердөө 9.7 хувь нь хүүхдэдээ тогтмол ном уншиж өгдөг гэсэн судалгаа бий. Үүнээс харахад хүүхдийн тархи хамгийн эрчимтэй хөгжиж, аливааг сурах чадвар маш өндөр байдаг үе нь орхигддог тул хүүхдэдээ бага наснаас нь ном уншиж өгөх, хүүхдийг номтой нөхөрлүүлэх нь чухал ач холбогдолтой. Иймд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Өргөө амаржих газарт амаржсан эх, нярайд 5-р сарын 27-ны өдрөөс эхлэн номтой богц болон Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн эрхийн бичгийг бэлэглэж эхэллээ.

Ийнхүү номтой богц хүлээн авсан хүүхэд бүр төрөх эмнэлгээс гарахдаа өөрийн анхны номыг өвөртлөн харих бол эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ төрсөн цагаас нь эхлэн өдөр бүр ном уншиж өгөх эерэг дадлыг суулгахад нь дэмжлэг болох юм.

Түүнчлэн ном бэлэглэх хөтөлбөрийн нээлтийг тохиолдуулан ХасБанкнаас 0-5 насны алдрай бяцхан хүүхдүүддээ зориулж 5-р сарын 30-ны өдөр 17:00 цагаас “Үлгэрийн цаг” өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо. Оролцогчдын тоо хязгаартай тул өдөрлөгт бүртгүүлсэн эхний 20 хүүхдийг урьж оролцуулна.  

Та бүртгүүлэх хүсэлтээ ЭНД дарж илгээнэ үү.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.