Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

‘‘Драгон Холдинг’’ ХХК Имарт сүлжээ дэлгүүрийн франчайзын эрх эзэмшигч “Скай Хайпермаркет” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Жижиглэн худалдааны Имарт сүлжээ дэлгүүрийн Монгол дахь франчайзын эрх эзэмшигч Скай Хайпермаркет ХХК нь ‘‘Драгон Холдинг’’ ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа 2024.05.23-нд боллоо.

Гэрээнд Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон “Драгон холдинг ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Октябрь нар гарын үсэг зурлаа.

зураг
 

Хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд байрлах “ДРАГОН ХОЛДИНГ” ХХК-ийн барьж буй ‘‘Шинэ Улаанбаатар Баруун терминал’’ цогцолборын B болон D блокт Скай Хайпермаркет ХХК нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 10 жилийн хугацаанд худалдааны талбай түрээслэн, жижиг форматаар буюу Имарт супермаркетын жишиг дэлгүүрээ нээхээр хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.