Уншиж байна ...

“Монголын Алт” ХХК ХасБанктай хамтран “Тэтгэвэр/ хуримтлалын сан” үйлчилгээг амжилттай хэрэгжүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанкнаас 2007 онд анхлан ажилтнуудынхаа нийгмийн баталгааг бий болгох зорилгоор нэвтрүүлж байсан “Тэтгэврийн нэрийн данс”-ны үйлчилгээ нь өдгөө өргөжин тэлж хүний нөөцийн бодлогод сайн туршлага, оновчтой шийдлийг авчран дан ганц банкаар зогсохгүй бүхий л салбарт олон олон байгууллагууд энэхүү үйлчилгээг ХасБанктай хамтран хэрэгжүүлж байна.

Энэ удаа аж үйлдвэржилтийн салбарт манлайлагч “Монголын Алт” (МАК) ХХК, ХасБанктай хамтран ажилтнуудаа урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, ирээдүйн санхүүгийн асуудлыг дэмжих зорилгоор нийт үндсэн  ажилтнуудынхаа 96 хувийг Тэтгэвэр/ хуримтлалын сантай болголоо.

Энэхүү “Тэтгэвэр/хуримтлалын сан”-д хамрагдсанаар “МАК” ХХК-ийн үндсэн ажилтнууд ХасБанканд данс нээлгэж, цалингаасаа сар бүр тодорхой хувиар хуримтлал үүсгэх бөгөөд “МАК” ХХК-ийн зүгээс мөн тухайн ажилтны үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцүү дүнг сар бүр уг дансанд нэмж, харин ХасБанкнаас зах зээлд өрсөлдөхүйц хувиар сар бүр хүү тооцож олгосноор урт хугацаанд, тогтвортой өсөх хуримтлалыг бий болгох юм.

зураг
 

Хамтын ажиллагааны уулзалтаар ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “Их бүтээн байгуулалтын эрин үеийг эхлүүлж, эдийн засгийн хөгжлийг эх орондоо цогцлоох их үйлсэд манлайлж буй МАК ХХК ажилтнууддаа санхүүгийн бат бэх суурийг бий болгох эхлэлийг тавин хамтран ажиллаж байгаад баяртай байна.

ХасБанкны 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн Тэтгэврийн нэрийн дансны үйлчилгээ маань өргөжин санхүүгийн салбартаа төдийгүй Монголын нийт ажил олгогчдын хүний нөөцийн бодлогод сайн жишээ, чухал хөшүүрэг болсон хөтөлбөр болж чадсан” гэлээ. 
 

зураг
 

“МАК” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Ц.Ариунтөгс “Манай компани 4,000 гаруй ажилтантай. Бид өнгөрсөн онд 30 жилийн ойгоо тохиолдуулан цалин, урамшууллын бодлогоо шинэчилж нийт ажилтнууддаа 6 төрлийн урамшуулал олгож эхэлсэн. Компанийн зүгээс тэтгэврийн хуримтлал болон ажилтнуудын эрүүл мэндийн даатгал зэрэг урамшууллын хөтөлбөрүүдэд тогтвортой хөрөнгө оруулалт хийж байна. Ингэснээр ажилтнуудыг тогтвортой, урт хугацааны хуримтлалтай болгож, ирээдүйд үүсэж болзошгүй санхүүгийн болон эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, томоохон худалдан авалт хийхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэх зэрэг боломжоор хангаж байгаа” хэмээн онцоллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.