• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

АЖИЛТНУУД: “Оюу толгой” ХХК цалин хассан талаараа тайлбар хийгээгүй тул шаардлага хүргүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Оюу толгой” компани үндсэн ажилтнуудынхаа цалинг нийтээр нь бууруулсан талаар "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тус компанийн зүгээс цалин хассан асуудлаар тайлбар өгөхдөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийг хэрэгжүүлэх хүрээнд ажилчдын ажиллах хугацааг багасгасан ч үндсэн цалингийн хэмжээ өөрчлөгдөөгүй гэж тайлбарласан билээ.

Тэгвэл компанийн ажилчдын хувьд өөр бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ талаар ажилчдын төлөөлөл "Өнгөрсөн сараас "Оюу Толгой" компани үндсэн ажилчдынхаа цалинг бууруулсан. Энэ хугацаанд үйлдвэрчний эвлэл маань бидний төлөө ажилласангүй. Тиймээс энэ хэвлэлийн бага хуралд тус компанийн үндсэн ажилчид бүхий л газраас ирж оролцож байна.

Ажил олгогч "Оюу толгой" ХХК нь цалин хөлс бууруулахдаа үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэлгүйгээр бие даан шийдвэр гаргаж, хамтын хэлэлцээрийн заалтыг ноцтой зөрчсөн.

Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд цалин хөлс гэдэг хэсэгт таван зүйлийг тусгадаг. Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ээлжийн амралт гэсэн таван зүйлээр цалинждаг. 

Эдгээрээс цаашид үндсэн цалин гэсэн зохицуулалтаар явах болсон. Хүн болгонтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнийхээ гол нөхцөлийг зөрчиж байна. Зөвхөн үндсэн цалингаар бид нар ажиллаж чадахгүй. Нэмэлт цагийн мөнгө, шөнийн ээлжийн нэмэгдлийг огт дурдаагүй. 

Компанийн зүгээс энэ бүгдийг тооцож үзээд өмнөх цалингаас 25 хувь буурсан гэж танилцуулж байгаа ч бид нарын тооцоолсноор 50-60 хувь буурсан.

Цаашид бидний цалин ямар байх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Үйлдвэрчний эвлэл маань уг асуудлыг шийдэж өгөхгүй хойшлуулаад яваад байгаа тул ажилчид бид өөрсдөө сэтгүүлчдэд хандахаар шийдсэн.

Тиймээс "Оюу Толгой" компанийг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, нэмэлт цалин хөлсийг хуулийн дагуу олгож өгөхийг шаардаж байна.

Компанийн зүгээс маш олон ажилчдыг хохироосон шийдвэр гаргах болсон талаараа огт тайлбар хийгээгүй. Энэ талаар ажилчидтайгаа ярилцаагүй гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 107, 108, 109 дүгээр зүйлийн нэмэлт хөлсний зохицуулалт, 118, 118.1 дүгээр хэсгийг ноцтой зөрчиж байна. Манай компани хөдөлмөрийн харилцааг зохицуулах төлөвлөгөө гэж дотоодод баталсан журамтай. Үүндээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн болон олон улсын зүйл заалтуудыг дагаж мөрдөнө гэж заасан байдаг ч үүнийгээ биелүүлдэггүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн заалтуудыг манай компани ерөөсөө авч хэлэлцээгүй. Харин ажилчдаа дорд үзсэн арга хэмжээ авсанд бид гомдолтой байна.

Цалин хасах болсон шалтгаанаа компанийн удирдлагууд алдагдалтай ажилласан гэж тайлбарлаад буй. Гэтэл бидний олж мэдсэн мэдээллээр компани зорилгоо давуулан биелүүлсэн. Монгол банкны сайтаар ороод "Оюу Толгой" компанийн ашиг, орлогын мэдээллээс харахад л цалин хасах хэмжээний алдагдалтай ажилласан зүйл ажиглагдаагүй.

Цар тахлын үед ашиг орлого багассан тул 49А журмыг баталсан байдаг. Тэр үед нийтээрээ хүнд нөхцөлд байсан тул ийм шийдвэрийг хүлээж авахаас өөр арга байгаагүй. Гэтэл бүх юм эргээд энгийн байдалдаа орчхоод байхад зөвхөн дээрх журмын дагуу цалин олгоно гэж тулган шаардаад байгаа нь хууль бус үйлдэл юм. Тиймээс маргааш 15:00 цагт бидэнд бичгээр хариу тайлбар өгөхийг шаардаж байна" гэж ярьсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ХАХА
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
50 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
bor [122.201.31.78] 2025/2/13
ажил
0 | 0 Хариулах
Зочин [202.131.247.12] 2024/9/2
Ene asuudal yu bolson be? Mongolchuudaa deerelhsen heveeree l bgaa yu?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.30] 2024/8/12
Цалингийн хэрүүл хийж байгаа гаруудыг халаад арын хүмүүсээ авөө
0 | 0 Хариулах
Зочин [103.99.103.99] 2024/3/29
Сард илүү цаг гээд 100 сая төгрөг авдаг байсан тэр нь больсон. Одоо илүү цаг, үндсэн цалин гээд 10 сая төгрөг авч байгаа. Тэр нь багадаад байгаа юм бол ажлаа өгөөд дараагийн хүнийг нь ажлуулмаар байна. Ийм цалинтай Монгол хүн байхгүй болно.
3 | 1 Хариулах
Onoch [202.5.202.2] 2024/3/29
ОТ-ийн зэсийн баяжмалыг РИО авсны төлөө 5%-ийн АМНАТ төлдөг. Түүгээрээ танай ард түмний баялгийг авсны төлбөр энэ шүү гэж байгаа юм. 100 төгрөгөөс 5 төгрөг л төлдөг. Энэ татварыг тогтворжуулж 40 жил мөрдөнө. Монголын ард түмэнд сохор зоос ч гаргахгүй олж авч байгаа мөнгө нь 100 төгрөгөөс 5 төгрөг. Бусад татвар нь бүх аж ахуйн нэгж төлдөг татвар. ОТ-ыг том татвар төлөгч гээд байдаг, цаана нь том баялгийг монголоос гаргаад байгаад байгаа. Монголчууд хямд ажиллах хүчин болж, тэдэнд мөнгөө хэмнэх боломж олгодог.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.106, 165.225.117.26] 2024/3/29
Юу вэ манай татвар балиар өндөр биз дээ. Бусад татваруудыг төлөөд +5% юм уу? Тэгэхээр чинь бараг 30% болно биз дээ.
0 | 1 Хариулах
Onoch [202.5.202.2] 2024/3/29
Эргүү байхад ёроолтой байя л гэж байгаа юм. Гаргаж буй баялгаас 5%-ийн татвар төлнө. Тэрнээс НДШ дээр нэмэхгүй. Наад захын юм шүү дээ.
0 | 0
Зочин [202.55.191.130] 2024/4/1
Таны авдаг цалин хэдэн уурхайчдын татварын мөнгөөр босдог гэдгийн бүү март. Та тэднийг ад үзэсний хэрэггүй тэд таны төлөө дараа нь бие насгүй болдог тэтгэвэртээ гараад жил ч хүрэхгүй тэнгэрчт дэвшээд явж байна гэдгийг бас БҮҮ МАРТ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.120.62] 2024/3/29
шуналтай сданууд та нар ижил,илүү таатай нөхцөлд хамгийн өндөр цалин авдаг
1 | 1 Хариулах
Зочин [202.21.98.236] 2024/3/29
taalagdahgui bol ajilaasaa garaachdee zunduu hun oroh geed ard chine huleej bn
2 | 2 Хариулах
Зочин [103.57.95.223] 2024/3/29
ОТ-г татан буулгавал таарна.
4 | 0 Хариулах
ОТ худалдан авалт асуудалтай [103.57.93.152] 2024/3/28
Худалдан авалт дээр цөөн тооны хэдэн компаниас тусгайлан хийж байгаагийн цаана авлага ашиг сонирхол байна гэж харагдаж байгаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/3/28
Монгол улсын хуулийг сорчлон, ажил олгогч өөрсдөө ашигтай үг өгүүлбэрийг түүж, түүнийгээ энгийн хар ажилчдад тулган дээрэм хийж байгаа нь ноцтой увайгүй дээрэлхүү бусдад өгсөн хахуул, амаа үдүүлсэн дарга, дарганцарын халаасыг дүүргэсэн мөнгөө хөөрхий ажлын хүндийг нугалж, эрүүл мэндээрээ хохирсон хар ажилчдыг үг дуугүй хүлцэнгүй байдлыг ашигласан арчаагүй үйлдэл болсон.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.181.172] 2024/3/28
Өөрсдөө цаг багасгах хүсэлт гаргачихаад. Цаг багасад цалин багасахаа тооцдоггүй Үйлдвэрчний эвлэл кк
3 | 2 Хариулах
Зочин [59.153.114.208] 2024/3/28
3000$оос дээш цалин өгөх боломжтой сомран шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.59] 2024/3/28
BATTAI EKH SURVALJ: OT/RT-N UNDSEN AJILTAN BUYU SUPERVISOR SARD GAR DR TSEVER 10 SAYA, SUPERINTENDENT 15 SAYA, MANAGER 20 SAYA TUGRUG AVDAG SHUU, GETEL GUITSETGEGCH BOLON TUSLAN GUITSETGEGCH NAR USREED L GAR DEEREE 2.5-3 SAYA TUGRUG AVDAG, ARAI L SHUDARGA BUS BGAA BIZ DEE
4 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/4/1
ҮНЭН, ГЭХДЭЭ ДАРГА ИЙМ ЦАЛИН АВДАГ ГЭДГИЙГ БОДООРОЙ
1 | 0 Хариулах
unshigch [66.181.182.45] 2024/3/28
Цалингаа хасаагүй, илүү цаг тооцдог журмаа л яамнаас гаргасан шинэ журмын дагуу сольсон байна лээ ш дээ. Сонгуулийн жил өөр ярих сэдэв байхгүй нөхдүүд ингээд ганц гайгүй газар луугаа ноцоод эхэлдэг. Өмнөх жилүүдэд нүүрсний нөхдүүд зориуд эднийг муулж нийтийн анхаарлыг өөрсдөөсөө холдуулдаг байсан байх.
3 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/3/28
Монгол улсын хуулийг сорчлон, ажил олгогч өөрсдөө ашигтай үг өгүүлбэрийг түүж, түүнийгээ энгийн хар ажилчдад тулган дээрэм хийж байгаа нь ноцтой увайгүй дээрэлхүү бусдад өгсөн хахуул, амаа үдүүлсэн дарга, дарганцарын халаасыг дүүргэсэн мөнгөө хөөрхий ажлын хүндийг нугалж, эрүүл мэндээрээ хохирсон хар ажилчдыг үг дуугүй хүлцэнгүй байдлыг ашигласан арчаагүй үйлдэл болсон.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.119.247] 2024/3/28
Монголчууд үнэхээр давруу хүмүүс юмаа. Монголын хамгийн хангамж сайтай өндөр цалинтай газар нь ингээд цалингийн хэрүүл хийгээд байхаар юу болох вэ
4 | 3 Хариулах
Зочин [202.55.183.194] 2024/3/28
ОТ үндсэн ажилчид Монголын хаана ч байхгүй өндөр цалин авдаг шүү. Туслан гүйцэтгэгч нар хамаагүй бага цалин авдаг. ОТ үндсэн ажилчин хамгийн багадаа 3-5 туслан гүйцэтгэгчийн яг адилхан ажил хийж байгаа ажилчинтай адилхан авч байгаа шүү дээ.
7 | 3 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/3/28
Монгол хүний тамын тогоонд манаачгүй гэдэг үлгэр үү эсвэл троллуудын явуулга уу? ОТ-н хамгийн хүнд эрсдэлтэй, эрүүл мэндээрээ дэнчин тавьж ажилладаг хар ажилчид (энд дарга нар хамааралгүй)-ын цалинг хасаж байгаа. Монголын ард түмэн анзаарсан бол ОТ том жижтг дарга нар огтоос цалингийн маргаанд оролцохгүй байгааг анзаарч байгаа байх. Тэд цаагуураа цалингийн нууцлал нэрийн доор тохироо хийж өндөр цалин авдаг харин хар ажилчдыг халааснаас хомсолж тэдний халаасыг дүүргэдэг учраас тэр. Энэ тэмцэлд зөвхөн хар ажилчдаас дээрэм хийсэн тул үнэний төлөө тэмцэж байгаа юм.
2 | 2 Хариулах
OT туслан гүйцэтгэгчийн ажилтан [66.181.181.183] 2024/3/28
энэ ОТ-гийн үндсэнгүүд үнэндээ даварцан өндөр цалин авдагшт. туслангийн хэд нь 3 сар ажилж байж авдаг цалинг та нар 14 хоноод авдаг биздээ!!! тэгээд бас үндсэнд ажилдаг хүмүүс нь бүгд илжэрсэн чадваргүй гарууд байдагшт. дандаа танил талаараа орцон хөгждөггүй, чадваргүй, зүгээр цалин аваад сууж байдаг арчаагүй гарууд шүү дээ!!!
15 | 2 Хариулах
Зочин [66.181.185.217] 2024/3/28
Монголын хуулийг тоодоггүй компани даа, гомдол гаргасан хүмүүсийг шууд л халдаг
2 | 1 Хариулах
Зочин [103.57.95.56] 2024/3/28
Дураараа цалин хасвал хууль тогтоомжийн дагуу шийтгүүлэхээ мэдэж байгаашд. Хуулийн дагуу л юм хийж байгаашд.
3 | 2 Хариулах
Зочин [202.126.88.112] 2024/3/28
Оюу толгойд Австрали, Английн уурхайчид ирж ажиллабал ашиггүй гэдгийг Рио мэдэж л байгаа даа. Тиймээс амаа татаад цалингаа нэмсэн дээр шүү
3 | 1 Хариулах
Зочин [202.70.34.130] 2024/3/28
Ажлын цаг багасаад цалин буурч л таарах шдээ. Жишээ нь шөнө ажиллаад авдаг байсан цалин шөнө ажиллахаа больчихвол тэр хэмжээгээр буурах нь тодорхой. Шөнө ажиллахгүй ч гэсэн өмнөх цалингаа авна гэж байгаатай л адилхан байна. Хаха
4 | 2 Хариулах
Зочин [66.181.179.153] 2024/3/28
14/14ajillana gedeg chin huulindaa harin ch taarsan l harin ch buur denduu undur yum bishuu dee ot. N undsen guud, n mungunduu hahchihsan l humuus bdag yum bilee sh de bais gd l 10sayiin uramshuulal ugdug davartsan yum
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.246] 2024/3/28
Барууныхан ч ингэж ажилладаггүй. Тайлбар хийдэг.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.178] 2024/3/28
Цалин бага, ажиллах боломжгүй бол тэгээд ажлаасаа л гарах хэрэгтэй ш дээ. Хэрүүл хийгээд зууралдаад байхыг бодоход овоо л юм байх нь дээ.
8 | 4 Хариулах
Зочин [202.21.96.212] 2024/3/28
Даварчих юмаа зарим эргүү дагзнууд. Өөрсдөө ажлын өдрөө багасгая гэж бөөн юм болж хасуулчихаад. Дагаад цалин хасагдах нь зүй ёсны хэрэг шдэ.
12 | 4 Хариулах
Зочин [202.9.46.35] 2024/3/28
Зуун жилийн өмнөх хүлцэнгүй боол монголчууд одоогийн хүлцэнгүй боол монголчууд яг адилхан байна. Хохино.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.31] 2024/3/28
Гэрээтүүдээсээ ажилд аваад наадуулаа явуулж үз. Хангалттай их цалин авсан, одоо бусдад боломж олгочихоо
4 | 4 Хариулах
Зочин [202.9.46.35] 2024/3/28
Дэлхийд томоохон уул уурхайд тооцогддог оюутолгойгоогоос жил бүр түүхий эд гадагшаа экспортлоод байдаг хэрнээ монголын валютын нөөц огт нэмэгдэхгүй төгрөгийн ханш ч чангарахгүй байгаа нь ардчилсан америк ах чинь элбэгдорж, сайханбилэг, баярцогт, очирбат, баяр, сү.батболд, багабанди ахлуулсан манан бүлэглэлийн гишүүдэд их хэмжээний хахууль өгч амийн таглаад оюутолгойн ордыг чинь өмчлөөд авчихсан болохоор ядарсан монголчуудад зөвхөн төгрөгөөр бага цалин өгч, харин өөрийн цагаан арьст америк ажилчид дарга нараа доллараар өндөр цалин урамшуулал олгож монголчууд та нарыг доромжилж байна.
5 | 0 Хариулах
RIP [146.70.208.118] 2024/3/28
ОЮУ ТОЛГОЙГОО ХАР Л ДАА. ЭРДЭНЭТЭЭС 10 ДАХИН ТОМ. ЭРДЭНЭТ ХОТООС 10 ДАХИН ТОМ ХОТ БАРИУЛЖ ЧАДАХ УУ? ХОТ БАЙТУГАЙ СУМЫН ТӨВ Ч БАРИЖ ӨГӨХГҮЙ. ҮҮНИЙГ ЧИНЬ Л БАРУУНЫ БОЛОН ОРОСЫН ЯЛГАА ГЭДЭГ ЮМ.
9 | 7 Хариулах
RIP [146.70.208.118] 2024/3/28
АФРИКТ АЛМААЗНЫ УУРХАЙН ГАДАА ӨМНӨД АФРИКЧУУД ӨЛСЧ ҮХЭЖ БАЙХАД ХАЖУУГААР НЬ ТЭРБУМ ДОЛЛАРЫН АЛМААЗ АЧСАН ХАМГААЛТТАЙ МАШИН ИЗРИАЛИЙГ ЗОРИЖ БАЙЛАА.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.120] 2024/3/28
Батболд, Баярцогт, Баяраасаа цалингаа нэх
2 | 2 Хариулах
Зочин [59.153.115.120] 2024/3/28
хэдийг авдаг юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.50] 2024/3/28
Aжлын ӨДРҮҮД нь багасхаар ЦАЛИН бага бололгүй яадын БОЛОХГҮЙ бол ажлаасаа гарал даа ТӨВӨГТЭЙ ш а а с а н
5 | 2 Хариулах
🤣🤣🤣🤣🤣🤣🤣 [146.70.208.118] 2024/3/28
ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛЖ ЭХ ОРНОО ДЭЭРЭМДЭХЭЭР ЭНЭ БОЛ ЮУ Ч БИШ. УДАХГҮЙ АМИА АЛДАХ ВИЙ ДЭЭ?
1 | 2 Хариулах
huuj gargaachee [139.5.216.111] 2024/3/28
tegeed uursduu ezen suuj boldgumuu ain? huurandaa hun bna daa tsereg tsagdaagaa hudulguuch
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.105] 2024/3/28
Манай улс хөдөлмөрийн бүтээмжээр дэлхийн 146 улсаас 107-д орж байгаа гэсэн мэдээ саяхан МОНТВ-ээр гарсан! Хэрэв тийм бол бид барууны орны ажилтнуудтай цалингаар барьцах аргагүй юмаа даа?? Ер нь бол Оюу толгойн ажилчид Монголдоо хамгийн өндөр цалинтай!! Илтэд хууль бус шийдвэр гарсан бол шаардлага тавих нь зүйн хэрэг! Харин хэт туйлшраад хэтрүүлчих вий?!
5 | 9 Хариулах
🤣🤣🤣🤣🤣🤣🤣 [146.70.208.118] 2024/3/28
БӨГС ДОЛООЖ БООВЫГ НЬ ГӨХНӨ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ БАЙХ ДАА. ӨМХИЙ НОВШ. ХАМАГ БАЯЛГАА ДЭЭРЭМДҮҮЛЖ ОЛОН ЮМ ГУЦАЖ БАЙХ ЧИНЬ ӨМХИЙ НОВШ ЧИНЬ. РИО ТИНТООГ ХӨӨЖ ГАРГА.Т
2 | 4 Хариулах
Mi [202.126.89.5] 2024/3/28
Ene tgd hed baij baigaad hed bolood bga um bol huvi l yariad bh um. Teriigee neelttei taniltsuulchijval iluu boditoi um uu. Hedees hed bolood bgaag ni sain medehgui bolohoor
0 | 0 Хариулах
Зочин [202.126.93.93] 2024/3/28
Хууль нь ч хог л доо. Хичнээн ч удаа нэмэлт тайлбар оров. Тоотой ажиллаж байсан хүн хийсэн гэхэд итгэмээргүй (МУ-ын статистикийн төв газрын дарга). Уул уурхайн байгууллагууд хуулиа дагахаас аргагүй, үр дүнд нь ажиллах цаг ч, цалин ч буурсан. ҮЭ байгууллага гэж нэг муйхар байгууллага
10 | 0 Хариулах
Зочин [202.9.46.35] 2024/3/28
Ардчилсан америк ах чинь элбэгдорж, баярцогт, сайханбилэг, с.баяр сү.батболд очирбат, багабанди гэсэн манангийн мафиудад хахуулийн мөнгө өгөөд оюутолгойг чинь өмчлөөд авчихсан болохоор монголд татвар төлөхгүй ядарсан монголчуудад бага цалин олгоод өөрийн цагаан арьст америк ажилчид дарга нараа доллараар өндөр цалин урамшуулал өгч монголыг доромжилж байна даа.
6 | 0 Хариулах
Зочин [103.57.95.56] 2024/3/28
орос тролл дутчих
1 | 3 Хариулах
🤣🤣🤣🤣🤣🤣🤣 [146.70.208.118] 2024/3/28
ӨМХИЙ ХУЖAА ЧИ Л ДУТЧИХ. МОНГОЛЫН БАЯЛАГ ЧАМД ХАМААГҮЙ.
2 | 2 Хариулах
Boo [66.181.181.183] 2024/3/28
undsengiin ajilchid ugaasaa mash ih awdagshd. tuslangiin hed ni 3 sar ajiljiij arai hiij awah mungiig undsen OT -giin ajilchid zuger 14 honood awdag
3 | 0 Хариулах
Cokol [202.126.89.12] 2024/3/28
Тэгвэл гадаад ажилчдынхаа цалинг Монголын хуулиар бууруулсан уу гэдэг нь сонин бна. Хууль Монголд байгаа бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстой
10 | 1 Хариулах