Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын байгалийн өв” байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулагдлаа

ikon.mn
2024 оны 3 сарын 26
IKON.MN

Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газар болоод байгаль хамгааллын байгууллагууд хамтран “Монголын байгалийн өв” байгаль хамгааллын итгэлцлийн санг албан ёсоор байгуулснаа өнөөдөр зарлалаа.

2023 оны 7-р сард зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн форумын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ байгаль хамгааллын итгэлцлийн энэхүү санг байгуулахаар болсныг анх зарлаж байсан юм. Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь ирэх сард Засгийн газраар батлагдах гэж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөр санаачилгын хандивлагчдын хөрөнгийг захиран зарцуулах хүрээнд байгуулагдаж буй бие даасан, хараат бус сан юм.

зураг
 

TNC байгууллагын дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуучлалын яам тэргүүлэн байгуулж буй тус сан байгуулагдсанаар Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол нөхцөл ийнхүү бүрдэж буй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга, сангийн ТУЗ-ын гишүүн Ц.Уранчимэг “Монголын байгалийн өв сан нь бие даасан, хараат бус итгэлцлийн сангийн хувьд Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтийг үр дүнтэй, зохистой удирдан зарцуулж, байгаль хамгааллын үндэсний хэмжээний томоохон зорилгод хүрэхэд тусална гэсэн хандивлагчид болон олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх юм” хэмээв.
зураг
 
Байгаль орчин, аялал жуулчлалын Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга, сангийн ТУЗ-ын гишүүн Ц.Уранчимэг

Монголын байгалийн өв сан нь 2024 оны гуравдугаар сард байгуулагдаж, Төлөөлөн  удирдах зөвлөлөө байгуулсан юм. Олон талт төлөөлөл бүхий Төлөөлөн удирдах зөвлөлийг Монголын ногоон санхүүгийн корпорацын Гүйцэтгэх захирал М.Болдoo тэргүүлэн ажиллаж байна.

“Энэхүү сан нь төр, хувийн хэвшил болон олон улсын хандив тусламж, тусгай сангуудын санхүүжилтийг хослуулан ашиглах боломжийг олгодог, олон улсад батлагдсан, ил тод холимог санхүүжилтийн загвар дээр суурилж байна. Манай байгаль хамгааллын салбарт тус загварчлал ийнхүү нэвтэрснээр тогтвортой хөгжлийг хурдасгах, байгаль хамгааллын тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийж, ногоон хөгжлийн санаачилгуудыг бэхжүүлэх болсонд баяртай байна” хэмээн тус сангийн Удирдах зөвлөлийн тэргүүн М.Болдoo хэлсэн юм.
зураг
 
Удирдах зөвлөлийн тэргүүн М.Болдoo

Сангийн дүрэмд заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь 7-11 захиралтай байх бөгөөд үүнээс хоёр гишүүн нь Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, нэг нь TNC байгууллагаас тус тус томилогдсон юм. Бусад ТУЗ-ын захирлууд нь санхүү, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг болон биологийн олон янз байдлын хамгааллын салбарын төлөөлөл, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн төлөөлөл, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл болоод байгаль хамгааллын төрийн бус байгууллагын төлөөлөл нараас бүрдэж байна.

Олон улсын байгаль хамгааллын итгэлцлийн сангуудын шилдэг туршлага болон ТNC байгууллагын олон жилийн практик туршлага дээр суурилж “Монголын байгалийн өв” сангийн энэхүү бүтцийг бий болгосон байна.

“Монгол Улсын байгаль хамгааллын салбарт тулгамддаг гол асуудлын нэг бол санхүүжилтийн дутагдалтай байдал юм. Иймд тус сан байгуулагдсанаар байгаль хамгааллын төрийн болон төрийн бус байгууллагууд, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд, ОУ-ын байгууллагууд, судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн санаачилсан байгаль орчны тогтвортой хөгжил, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх боломж ийнхүү бүрдэж байна” хэмээн TNC байгууллагын Гүйцэтгэх захирал, Сангийн ТУЗ-ын гишүүн Д.Галбадрах онцолсон юм.
зураг
 
TNC байгууллагын Гүйцэтгэх захирал, Сангийн ТУЗ-ын гишүүн Д.Галбадрах

Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн зорилгуудад чиглэсэн, тус сангийн олгох аливаа грант төслүүд нь байгаль орчин орчин болоод нийгэмд үзүүлэх болзошгүй сөрөг нөлөөллөөс зайлсхийх, түүнийг бууруулах, зохих нөхөн олговор олгох, орон нутгийн иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн менежментийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллана.


Mongolian Nature’s Legacy Foundation announced

Today a group of conservation partners, facilitated by The Nature Conservancy and the Government of Mongolia,  announces the establishment of the Mongolian Nature’s Legacy Foundation.

As announced by the Minister of Environment and Tourism during the Mongolia Economic Forum in July 2023, the Mongolian Nature’s Legacy Foundation is the independent conservation trust fund established to administer donor funds committed to the Eternal Mongolia Project Finance for Permanence (PFP) initiative, due to be signed next month.

зураг
 

This is an essential step in establishing the conditions for the Eternal Mongolia PFP and has been led to completion by the Ministry of Environment and Tourism with the support of The Nature Conservancy.

“As a fully Independent Conservation trust fund, Mongolian Nature’s Legacy Foundation gives funders and communities the confidence that PFP resources will be managed effectively and help us achieve our national conservation goals”, says Uranchimeg Tserendorj, Director of Natural Resources Policy and Coordination Department at the Ministry of Environment and Tourism, and Board Director of the foundation.
зураг
 
Uranchimeg Tserendorj, Director of Natural Resources Policy and Coordination Department at the Ministry of Environment and Tourism, and Board Director of the foundation

Mongolian Nature’s Legacy Foundation was incorporated in March 2024 and its initial Board was installed. It is chaired by Mr.Boldoo Magvan, the CEO of the Mongolian Green Finance Corporation, with a multi-stakeholder Board of Directors.

“Mongolian Nature’s Legacy Foundation is based on an internationally-proven and transparent blended financing model, which effectively combines public, private, and development funds. It will accelerate progress towards sustainable development,  and we are glad to establish the foundation to invest in conservation priorities and strengthen green development initiatives in Mongolia” says Mr.Boldoo Magvan,  Board chair of the foundation.

зураг
 
Boldoo Magvan,  Board chair of the foundation

As defined within the Foundation's bylaws, the Board of Directors will have between 7 and 11 Directors; being two appointed by the Government of Mongolia and one by TNC. The other directors are local individuals selected for their experience and competencies and will include: a finance expert, a private sector person, a biodiversity/ climate specialist, a representative of community-based organizations, a person from international cooperation agencies working in Mongolia, a person from an environmental/ sustainable development NGO, and two additional persons selected by the Board for their leadership.  

The proposed structure follows international best practices on conservation trust funds, and the experience accumulated by The Nature Conservancy over the years having helped the establishment of other CTFs.

“One of the greatest challenges in the Mongolian conservation sector is the lack of funding opportunities. Therefore, the foundation will fill this financial gap to provide resources to a varied range of grantees investing in biodiversity conservation and sustainable development for government agencies, conservation NGOs, community–based organizations, international NGOs, and academia” says Galbadrakh Davaa, Country director of TNC Mongolia and a Board Director of the foundation.
зураг
 
Galbadrakh Davaa, Country director of TNC Mongolia and a Board Director of the foundation

A detailed Environmental and Social Management Framework and System will guide the Foundation's grantmaking activities to ensure that any negative environmental and social impacts deriving from the PFP sub-projects are avoided, reduced, and compensated, appropriate mitigation measures are developed, and benefits for local communities are maximized.