• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандаг-Очир: Цэцийн гишүүн ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Ёс зүйн хариуцлага хүлээхгүй юм уу

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хуулийн төслийн 19.2-д Цэцийн гишүүн төрийн албаны, авлигын тухай, нийтийн албанд нийтийн ашиг сонирхлоос сэргийлэх тухай хуулийн холбогдох үүрэг хязгаарыг дагаж мөрдөнө гэж заасан. 

Ер нь Цэцийн гишүүн бүх хуулийг дагаж мөрдөх ёстой. Энэ гурван хуулийг заавал тодорхойлж байгаа нь ямар учиртай вэ.

21.1-д Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл түүнийг эгүүлэн татах үндэслэл болно гэж заасан. Цэцийн гишүүн эрүү, авлигын хэрэгт холбогдоод явах нь ховор. Харин жил дараалан Цэцийн гишүүдийн ёс зүйгүй үйлдлүүд гарч байгаа. 

Эрүүгийн гэхээс илүү ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал. Энэ бол монгол төрийн институт юм. Үүнийг дагаад төрд итгэх иргэдийн итгэл алдарч байгаа. 

Өнгөрсөн жил Цэцийн гишүүн онгоцонд ямар асуудал боллоо. Саяхан хүртэл ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудал. Ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу.

Эгүүлэн татагдах асуудал хөндөгдөхгүй юм байна. Гэхдээ өөр ямар нэгэн хариуцлагын асуудал байхгүй юу. Цэцийн гишүүд ёс зүйн асуудал, зөрчил дутагдал гаргавал яах вэ. Энэ нь эсрэгээрээ авлига, эрүүгийн асуудалд холбогдсоноос илүү иргэдийг бухимдуулж байна" хэмээн ярилаа. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "19.2 нь Цэцийн гишүүний хувьд онцгой анхааруулж буй заалт. Иргэн хүний хувьд бүх төрлийн хуулиа дагана.

Ёс зүйн хариуцлагын хувьд нийт төрийн албаны тухай хуулиар явна. Төрийн Албаны Зөвлөл(ТАЗ)-ийн ёс зүйн хороонд захирагдаж, сахилга шийтгэл онооно. 

Үүнд нэг асуудал байна. Цэцийн гишүүнд хариуцлага тооцох нэрийдлээр гаргаж буй шийдвэрт нь нөлөөлөх бололцоотой" хэмээн ярив. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ялгаварлан гайхуулалт [202.9.46.3] 2024/3/22
Цэцийн гишүүн, түүний гэр бүлийнхний амь насанд аюул занал учирсан бол цагдаа шуурхай арга хэмжээ авах " гэсэн заалт байх юм. Ердийн иргэнд ийм арга хэмжээ авдаггүй юм байхдаа, цагдаа???
1 | 0 Хариулах
jo [66.181.181.251] 2024/3/22
хүүхний бөгс галт усны бараа 2 ыг хажуугаараа өнгөрөөлгүй Цэц хэхэ
0 | 0 Хариулах
xxa [202.126.89.60] 2024/3/22
arhigui mongol delhiin mongol
2 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2024/3/22
Хэн бэ тэр? Нэрийг нь зарлаач новшнуудын
0 | 0 Хариулах
Зочин [49.0.138.249] 2024/3/22
Ажлын байрандаа архи дарс хэрэглэсэн хэнбэ гуайг ч ажлаас нь халдаг юм бишүү? Юугий нь яриад байдаг юмбэ?
0 | 0 Хариулах
Зочин [202.179.8.182] 2024/3/22
Хуульд энэ хуулийг онцгой анхаараад бусдыг нь тэгс хийгээд биелүүлээрэй гэсэн заалт орж болдог юм уу. Онигоотой шүү нээрээ
0 | 0 Хариулах
Ялгаварлан гайхуулалт [202.9.46.3] 2024/3/22
Өөрийн нь болон гэр бүлийн гишүүдийн амь насанд аюул учруулж болзошгүй байдал үүсвэл цагдаа шуурхай арга хэмжээ авах " гэсэн заалт байх юм. Бусад иргэддээ тэгдэггүй юм уу,
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/3/22
ёс зүй ярьвал наад цэцэд чинь үлдэх хүн гарахгүй хөе
3 | 0 Хариулах
зайлуулахаас өөр арга үлдээгүй [193.189.100.196] 2024/3/22
МАН гэж мангар хулгайчуудыг зайлуулмаар байгаа нь очоод зайл гэдэг сонгуулийн сонголт хийчих зүгээр зайлаад өг яаж ч чадахгүй чамд байгаа ганц эрх чинь тэр юм.
1 | 0 Хариулах
Зочин [49.0.138.249] 2024/3/22
Өгзөг Одбаярыг харахад л оойлгомжтой!!
3 | 0 Хариулах
зочин [139.5.218.166] 2024/3/22
цэц дарга хамгийн2 мундаг монгол сэтгэлтэй хүн байвал гоё
1 | 0 Хариулах
Zochin [122.201.31.101] 2024/3/22
Turiin albanaas gaj dontonguud ih turj bga
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.194] 2024/3/22
МАН -ын өндөр албан тушаалтан хэзээ ч хариуцлага хүлээхгүй болно
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.10] 2024/3/22
Цэц гэж ямар ч хяналтгүй газар бна
7 | 0 Хариулах
Зочин [103.212.117.180] 2024/3/22
хүүхэд нь хар тамхины хэргээр хятадад цаазын ял авсан баясгаланг яах гээд тэнд байлгаж , төрийн мэдээлэлийг хятад руу дамжуулга болгоод байдаг байнаа
4 | 0 Хариулах