Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ оны хоёрдугаар сард багтаан барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж Улсын Комисс ажиллуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм.
Тус сургуулийн үндсэн барилгыг нурааснаас хойш 82 бүлгийн 3,300 хүүхэд гурав дахь жилдээ 4-5 газарт хуваагдан суралцаж буйг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн захирал М.Туулсайхан өмнө нь хэлж байсан.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга удахгүй бүрэн дуусах болсныг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!