Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Валентины өдөр зөвхөн өөртөө бэлэг авах хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо Японд нэмэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Энэ оны Валентины өдөр зөвхөн өөртөө бэлэг авах төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдийн тоо улам өссөнийг Японы нэг маркетингийн компанийн судалгаа харуулжээ.

Япон улсад жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдөр эмэгтэйчүүд нь эр нөхөр, найз залуу, аав, хамт ажилладаг эрчүүддээ хайрцагтай шоколад бэлэглэдэг уламжлалтай.

Тэгвэл Intage компанийн явуулсан судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 21.7 хувь нь энэ жил зөвхөн өөртөө бэлэг худалдаж авахаар төлөвлөсөн байна. Энэ нь өмнөх жилээс 8.5 нэгж хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Өөртөө бэлэг авах төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдийн тоо бусдад бэлэг өгөх төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдийн тооноос өнгөрсөн онд 1.7 дахин олон байсан бол энэ онд 3.4 дахин олон болж, зөрөө нь улам нэмэгдсэн байна.

Судалгаанд оролцогсдын хамгийн том хэсэг буюу 44.7 хувь энэ өдөр хэн нэгэнд онцлолгүй, гэр бүлдээ зориулж шоколад авахаа мэдэгджээ.

Ажил хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн 82.2 хувь нь хамт ажилладаг эрэгтэйчүүдэд шоколад бэлэглэдэг уламжлалыг дагах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.

“Валентины өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга замууд олон янз болж, өөртөө бэлэг (шоколад) авдаг хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна” гэж Intage компанийн төлөөлөгч ярьжээ.

 

Эх сурвалж: Kyodo News