Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цасанд суусан зургаан автомашиныг татан гаргаж 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангажээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн хоногт буюу шинийн нэгэнд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дундговь аймгийн Сайнцагаан суманд цасанд суусан зургаан удаагийн дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу тус аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашинуудыг татан гаргаж, 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангалаа.

Иймд хол, ойрын замд зорчихдоо бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар