Олон улсын стандартыг Монголдоо нутагшуулж, дэд бүтцээрээ дамжуулан хэрэгцээт бүхнийг чанарын баталгаатайгаар хотын өнцөг булан бүрд байршуулж, салбар бүхнээрээ ая тух мэдрүүлж, хүний суурь хэрэгцээг хангах олон чиг үүргийг гүйцэтгэж байгаа GS25 нь конвениенс дэлгүүрийн концептийг өргөжүүлэн тэлэх флагшип буюу онцгой салбар болох “Wine25” болон “Ramyun” дэлгүүрүүдээ нээгээд байна.
Солонгос улсад конвениенс дэлгүүр нь өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ тав тухтай, түргэн шуурхай худалдан авах боломжтой газар гэсэн ойлголтоос цааш хөгжиж шинэ содон, тренд болж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн түрүүнд туршиж, хэрэглэх боломжтой газар болон хувьсаж буй аж. GS25 нь үйлчлүүлэгчдийнхээ орчин цагийн амьдралын хэв маягт тохирсон шинэ үйлчилгээ, шинэ стандарт бүхий флагшип салбаруудаа идэвхтэй дэлгэрүүлэхийг зорьж байгаа бөгөөд БНСУ улсаас гадна олон улсын зах зээлд ч GS25-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, онцлогийг нэвтрүүлэх зорилгоор энэ удаад “Глобал 500” дахь салбараа “Wine25 ликёр” нэртэйгээр Монгол улсад нээсэн билээ.
GS25-ын мастер франчайз үйлчилгээг Монголд нутагшуулагч “Дижитал Концепт” ХХК нь БНСУ-ын “GS Retail” группийн GS25 сүлжээ дэлгүүрийн олон улс дахь “Global” 500 салбарыг “Оргил Шилтгээн” хотхонд нээсэн бөгөөд тус салбар нь GS25-ын анхны олон улсын flagship дэлгүүр гэдгээрээ мөн онцлогтой. Шингэн хүнсэнд зориулсан онцгой интерьертэй Wine25 ликёр салбар нь 400 орчим нэр төрлийн ликёр категорийн бүтээгдэхүүнтэй ба шингэн хүнсний булангаас гадна халуун амтат төмс, үдэнтэй шөл, Солонгос хоол мөн хуушуур, пирожки зэрэг 7 төрлийн хоолны булантай юм.
Мөн 2 сарын 2-ны өдөр, дэлгүүр нээлтийн хурдаараа конвениенс дэлгүүрийн зах зээлд Монголдоо тэргүүлэгч Дижитал Концепт ХХК нь GS25-ын 2 дахь концепт дэлгүүр болох "Ramyun Store" салбараа нээсэн ба тус дэлгүүр нь олон төрлийн чанадаг гоймонгийн сонголт төдийгүй нэмэлт хачир бүтээгдэхүүнүүдээр дүүрэн гэдгээрээ онцлог юм. Сөүлийн гудамжны Твин Тауэрт байрлах тус салбар нь Монгол улсад бас нэгэн шинэ хоолны соёлыг түгээх зорилготой бөгөөд сууж үйлчлүүлэх хэсэг бусад GS25 салбаруудаас зай талбайн хувьд том юм.
Ташрамд дуулгахад, 2 сарын 29-нийг дуустал GS25-ын бүх салбаруудад "Глобал 500" дахь салбар нээгдсэнийг тохиолдуулан сугалаатай, стикертэй урамшуулал зарлагдсан гэсэн шүү. GS25-ын үйлчлүүлэгчид та бүхэн YOUUS-н бүтээгдэхүүнүүдээс худалдан авах бүрдээ Солонгос улс руу хосоороо зорчих тийзийн сугалаанд оролцох эрх авах боломжтой юм. Мөн сонгогдсон бүтээгдэхүүнүүдээс 3 удаа худалдан авалт хийх юм бол “Аягатай Кофе" өгч байгаа гэсэн шүү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!