Салхинцэцэг нь цочмог, системжсэн ихэвчлэн 13-аас доош насны хүүхдэд varicella zoster вирусээр агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг өвчин. Өвчний нууц хугацаа 2-3 долоо хоног байдаг бол үргэлжлэх хугацаа 4-7 хоног.
Дэлхий нийтэд жилд дунджаар салхинцэцэг өвчний 91 сая тохиолдол бүртгэгдэж, 238,000 нь эмнэлэгт эмчлүүлдэг бол 2,000 нас баралт гардаг харамсалтай статистик мэдээлэл байна.
Илрэх шинж тэмдгүүд:
Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж, эмчид хандахыг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна.
Уг өвчнөөс амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих, чийгтэй цэвэрлэгээг хийх, агааржуулалт хийх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах, вакцинд хамрагдах зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|