ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Нүүрсний хулгай гарахгүй байх боломжийг хүний, өөрийн нийлсэн ААН-үүд зогсоосон

П.Зоригт, IKON.MN
2023 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ удаагийн сонсголд Улаанбаатар хотын Захирагч асан Д.Сумъяабазар дуудагджээ. 

Сонсгол даргалагч Б.Энхбаяр түүнээс дараах асуултыг асууж, хариулт авав. 



Б.Энхбаяр: Өмнө нь "Эрдэнэс Тавантолгой майнинг" компани байгуулж ажиллаж байсныг шинжээч хэллээ. IPO гаргана гэж ажиллаж байгаад яагаад бүтэлгүйтсэн бэ? 

Д.Сумъяабазар: Би 2017 оны аравдугаар сарын 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тохоон томилогдож байсан.

Уул уурхайн салбар нь зөвхөн нүүрсний тухай ойлголт биш. Тухайн үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан У.Хүрэлсүх даргаас үүрэг даалгавар авсан.

Улмаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүлэг ордыг ямар байдлаар цааш авч явах бодлогын шийдэл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг чиглэлтэй ажилласан.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, нээлттэй компани болгосноор гадаадын хөрөнгө оруулалт татах санал дэмжигдсэн.

Олон улсын хөрөнгийн бирж дээр гарснаар нүүрсний хулгай гарахгүй байх нөхцөл бүрдэх байсан гэж үзэж байсан.

Гэвч олон улсын хөрөнгийн биржийн өндөр шалгуурыг тухайн үеийн ЭТТ ХК давж дийлээгүй. Техник, эдийн засаг, хууль эрх зүйн орчноороо дийлэхгүй юм байна гэх шийдвэрт хүрээд байлаа.

2018 оны наймдугаар сарын 8-ны тогтоолоор эрх шилжүүлэх буюу УУХҮЯ руу эрх шилжүүлээд

  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 30 хувь
  • УУХҮЯ 70 хувийн оролцоотойгоор ЭТТ-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэхээр явсан.

Бидний тооцооллоор "Эрдэнэс Тавантолгой майнинг" компанийг байгуулаад энэ компанид суурилан цаашдаа олон улсын хөрөнгийн бирж дээр гарах ажил 90 орчим хувь нь хийгдсэн байсан.

Б.Энхбаяр: Тэгээд яагаад бүтэлгүйтсэн юм бэ? 

Д.Сумъяабазар: Улс төржилт. Хүний, өөрийн нэгдсэн ААН-үүд л эсэргүүцэж, зогсоосон. Уг нь өнөөдрийн нөхцөлд хүрэхгүй байх бололцоо байсан.

Нүүрсний борлуулалтын далд ашгийг дэмжсэн тогтвортой байдлыг бий болгох, ашиг сонирхлоо хадгалах үүднээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах ажлыг зогсоосон.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
БУРУУ
7
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Данзан [66.181.191.237] 2023/12/22
энэ хүнийг сайн шалгах хэрэгтэй дээ,худлаа гэмгүй хүн шиг сайхан ярих юм, монголын хууль хяналтын байгууллагууд хууль гэж байдгийг харуулж шударгаар шалгах хэрэгтэй дээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.96] 2023/12/22
Сайхан ярьж байгаад ногоон автобуснаас шааах гэж байгаад шаалгуулсан даа.
0 | 0 Хариулах
Yl [202.126.89.121] 2023/12/22
Barigdsaarw bn
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.253] 2023/12/22
Нүүрсний хулгай явж2 одоогийн нөгөө N1 бага дэслэгч цолтой бсна хурандаа болдог хүн рүү л хөтлөөд бхийн тэ
0 | 0 Хариулах
Zochin [59.153.114.28] 2023/12/22
Шал худлаа юм ярих юм. Гадны бирж монгол иргэд нь хувьцаа эзэмшдэг бол бүртгэхгүй гэсэн ч гэх шиг. Гол шаардлага нь гадны биржүүд өөрсдийн хянаж болох улс орнуудын буюу хууль хэрэгждэг, хуулиа мөрддөг улс орны компанийн хувьцааг бүртгэдэг. Тэгээд Сумка гуай ЭТТ майнинг гэж компанид ЭТТ-ийн хамгийн гол лицензийг шилжүүлж аваад оффшор компани болгож байгаад гадны бирж рүү гаргах гээд жолооч нар эсэргүүцэж байж зогсоосон биз дээ. Тэгсэн улс төр байсан ч гэх шиг. Худалч гар вэ.
1 | 0 Хариулах
Зочид [66.181.185.203] 2023/12/22
Бөхөө барилдаад яв. Төр чи бид 2-р огт дутахгүй.
0 | 0 Хариулах
За да [103.41.93.87] 2023/12/22
ЭНЭ бузар өөрөө л зогсоосоншд.. яг гардан байлдаж байсан хүний хувьд.. тэгээд шагналд нь хотын даргын суудалаа аваа биз дэ.. ингээд энхийн цагаан бузар царайлаал сууж буй !!!
2 | 0 Хариулах
Зочин [192.82.64.248] 2023/12/22
өндөр шалгуураар нь явая гэхээр, хулгайгаа яаж нуух билээ, тэгээд л олон улсад гаргаж чадахгүй үргэлжлүүлээд бүр ихээр хулгайлж явжээ, ийм тодорхой юмнууд дээр хурдан шүүхэд шилжүүлээд, хохирлоо барагдуулж аваачээ, хэдэн жүжиг тавьсан хулгайчууд, өөрсдийгөө гэмгүй гээд суугаад байдаг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2023/12/22
novshnuud uhej dald orog.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.186] 2023/12/22
2020 оны уих гишүүн ганболд өвөрхангай аймагаас гарсан нүүрсний хулгайчаас санхүүжүүжилт авчаад хулгайч хулгайчаа барьж байна.....
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/12/22
Ард нь байгаа эзэд, гар хөл бүгдтэй нь хариуцлага тооцож, хөрөнгийг нь улс хурааж аваач ээ
0 | 0 Хариулах
зочин [66.181.187.165] 2023/12/22
Эздийн нэрийг нь хуулийнхан хорьж байгаад хэлүүлэх хэрэгтэй. Эзэнгүй орхиж яаж чадаж байна аа. Нэр ус эзэнг мэдэх гэж асуусан шүү дээ. Ингээд новшроод байгаа юм даа. Яах юм Энхбаяраа. Их хөдөлмөр.зардал хүлээлт байна шүү дээ. Домноод өнгөрөх үү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.70] 2023/12/22
МАН- АН-ын хэдэн хулгайчууд л хулгайлсан
2 | 2 Хариулах
Зочин [66.181.160.59] 2023/12/22
МАН хулгайчууд хулгай хийж хагартлаа баяжсан хэрнээ дуу гаргаж ч чадахгүй болтлоо пээдийчих юм. псдаа. МАН-ы хулгай одоо хэдэн арван их наяд биш хэдэн зуун их наядаар хэмжигддэг болж, сү.батболдын нууц гэрээний хэдэн арван тэрбум доллар, хүрэлбаатарын гэр бүлийн хэдэн зуун их наядын үнэтэй ордуудыг зарсан хэрэг, сумьяабазарын гэр бүлийн хулгай дээрэм, хүрэлсүгийн томилсон дарга засаг ноёдуудын хулгай газрын наймаа, амарбаясгалангийн энэ 440 их наядын орд зарсан хулгай гээд үнэхээр луугар хулгайчууд гарч иржээ, ил болсон нь л энэ новшнууд байгаа, цаана нь ямарч хулгай байгааг мэдэхгүй юм.
11 | 0 Хариулах