ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгой түлш" ХХК сайжруулсан түлшний үйлдвэрийн төсөлд 2019-2022 онд ₮823.6 тэрбумын санхүүжилт авчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Тавантолгой түлш" ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд "Эрдэнэс Тавантолгой" ХК, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам(БОАЖЯ)-наас нийт 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр танилцууллаа. 

Үүнээс 

  • 236.9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад 
  • 586.7 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны зардалд зарцуулжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үргэлжлүүлэн "БОАЖЯ-ны 67.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, мидлинг тээвэр, барьцалдуулагч, шуудай, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх хүрээнд айл өрхүүдэд мэдрэгч, бортого худалдан авч суурилуулах хөрөнгө оруулалтад зарцуулсан байна. 

Нийслэлийн төсвөөс сайжруулсан шахмал түлшний тээвэр борлуулалтын урамшуулал, түлшний хадгалалтын зардалд болон хяналт шалгалтын зардалд

  • 2019 онд 14 тэрбум төгрөг
  • 2020 онд 15.4 тэрбум төгрөг
  • 2021 онд 26.9 тэрбум төгрөг
  • 2022 онд 28.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан" гэв.

Цаашид "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт өргөтгөл шинэчлэл хийж, хоёр шугамынх нь хүчин чадлыг 50 тонн/цагт хүргэснээр нэг тонн шахмал түлшний өртөг 36,100 төгрөгөөр буурч, үйлдвэрлэлийн зардал 8.6 хувиар буурна. Энэхүү өргөтгөл хийгдсэнээр баруун бүсийн үйлдвэрийг үе шаттайгаар зогсоох юм байна.

Эдгээр мэдээллийг сонссоны дараа гишүүд асуулт асууж, хариулт авч эхлэв. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Улаанбаатарын утаатай холбоотой хоёр "үнэн" гарч ирсэн. Эрх баригчид 2020 оны сонгуулиар утааг яллаа гэсэн. Гэтэл бодит амьдрал дээр ялсан нөгөө утаа улам өтгөрч, иргэд хордон, угаартаж үхэж байна. Тэгэхээр яг аль нь үнэн бэ. Үүнд тодорхой мэдээлэл авахаар асуулга тавьсан ч хэт ерөнхий байлаа.

"Тавантолгой түлш" ХХК-ийн тайлан сонсоход нэг их наяд гаруй төгрөгийн алдагдал яригдаж байна. Энд алдагдсан боломжийн өртөг ч яригдана. Ийм их мөнгө үргүй зарцуулагдсан байна" гэлээ. 

Б.Чойжилсүрэн: Утааг яллаа гэж яриагүй, 2020 оны үед утаа буурсан

Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Утааг яллаа гэж яриагүй, 2020 оны өмнө утаа буурсан. Багануурын түүхий нүүрс түлж байсан үеэс утаа буурсан нь үнэн. Тухайн үед үр дүн гарсан. Нэг их наяд гэдэг дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ хэмжээний мөнгө бол өнөөгийн ханшаар 5,000-6,000 өрхийг орон сууцанд оруулах мөнгө.

Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний 196,000 орчим хэрэглэгч байна. Нэг хэрэглэгчийн цаана хоёр айл дамнан хэрэглэдэг гэж үзвэл 220-230 мянган айл гэр хороололд бий. Тэгэхээр үүнээс 6,000-ыг орон сууцанд орууллаа гэж бодоход гэр хороололд 214 мянган яндан үлдэж, утааг бууруулахад дорвитой үр дүн гарахгүй тул сайжруулсан түлш үйлдвэрлэх шийдвэр гаргасан юм билээ.

Богино хугацаандаа түлшээ сайжруулаад, дунд, урт хугацаандаа бүх айлыг орон сууцанд оруулах, чадвал гаазжуулах байдлаар утааг бүрэн ялах байх" гэж хариуллаа. 

ВИДЕО:
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
БУРУУ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [112.72.11.250] 2023/11/27
Танай намд утааг бууруулах яг ямар хөтөлбөр байгаа вэ? Танай намд утааны талаар, хот төлөвлөлтийн талаар ямар мэргэжилтэн байгаа вэ? Ер нь танай нам цаашдаа яг яах гээд бна?
0 | 0 Хариулах
Зочин [103.41.93.96] 2023/11/27
Цахилгаан эрчим хүчний үйлдвэр баричих мөнгөөр нүүрстэй л зууралдаад суусан байх юм
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.132] 2023/11/26
Их сургуулиа чанаржуул. ЭЕШ босгоо нэм. Тэнэгүүд толгойд гарахаар юу болж бна айн. Малууд мсүт д орсон бол боловсролоор гологдоод нам зам гэж далдганхгүй бсан юм. Түрийний бөөс толгойд гарахаар балаг тасрахгүй юмаа.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.132] 2023/11/26
Газрыг нь 2 өрөө байраар л солиоч дээ. Юун хэт өндөр төлбөр нэхэж хэвтэх. Төлөвлөгөө гаргаад хурдан хий. Шинээр барьж байгаа хороололоо харин маш гоё хийх хэрэгтэй бх. Дахин гэр хороололд янлан нэммээргүй бна.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.132] 2023/11/26
Нүүрс, янлан зуухаа болиоч ээ. Гэр холооллын яндан, машины утаа гээд нийслэлчүүдийн эрүүл амьдрах эрхийг зөрчиж буй бүх талаас маш өндөр татвар ав. Утаа, бохирдолоо шийдэж чадах нь хашаандаа амьдрана биз, чадахгүй нь газраа байраар солиод. Бүр чалахгүй нь ирсэн газарлуугаа буц. Мал шигээ зоргоороо байцгаах юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.165] 2023/11/26
Хоёр ч утаагүй коксын түлшний үйлдвэр барих мөнгө үрэн таран хийжээ. Шал дэмий шахмал түлш хортой угаартай хог.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.156] 2023/11/26
Нүүрсийг Energy Resources-оос үнэгүй авч байгаа. Энэ мөнгө хаашаа урсав?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.59] 2023/11/25
Энэ Данхын оронд өөр боловсролтой, тэнэг биш ажил хийчихээр хүн ерөнхий сайд хийсэн бол 4 жилийн хугацаанд монголчуудын амьдрал ахуй гарцаагүй дээшлэх байлаа. Энэ нэг гоншигносон,гонгиносон новшийг зайлуулаачээ. Хайран 4 жил
1 | 0 Хариулах
Зөв [86.111.137.13] 2023/11/25
Энэ т1 сайдад Ордосын нүүрсний уурхайн тухай гарсан нийтлэлийг уншуул!ийм мөнгө хөөсөн сайд нэртэй хүний оронд мэргэжилийн уул уурхайн инженэр тавихгүй дээ!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.38] 2023/11/25
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Эрх баригчид утааг яллаа гэсэн ч иргэд утаандаа хордсоор байна. 2019 оноос хойш хэчнээн иргэн угаартаж нас барсан бэ. Ипотекийн зээлийг гаргачихсан бол утаа 50%-иар буурах боломж байсан байна. Ер нь үүнд чиглэсэн бодлого яг яаж явж байгаа юм. Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Баярболд: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлал шуурхай удирдлагын албанд 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ арваннэгдүгээр сарын 23-ны 12 цагийн байдлаар нийслэлийн 7 дүүрэг 15 аймагт 2674 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан 2196, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эдгэрч гарсан 419, одоо эмнэлэгт 2 хүн хэвтэж байгаа. Нас барсан хүн 57 байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.38] 2023/11/25
НОЦТOЙ!!!Он гарснаас хойш 57 хүн угаартaж нас барсан байна.
3 | 0 Хариулах
Зочин [174.192.134.194] 2023/11/25
Barag ger horoololiig oron suutsjuulchih mungu zvgeet utaa boldog naasn😂
2 | 0 Хариулах
Altan Zagas [202.126.90.45] 2023/11/24
Ene Mongooroo Paar avahku
2 | 0 Хариулах
Зочин [193.247.56.25] 2023/11/24
Үхэр монголчууд аа, МАНгаруудаа сонгоод л бай хаха
2 | 0 Хариулах
Зочин [96.93.219.6] 2023/11/25
Яг үнээн. МАНгаруудаа сонгоод өөдлөхгүй шүү. Бүхэл бүтэн Хулгайч нарын арми бүрэлдсэн байнаа. Малнуудаа Улны(Сарангэрэлийн үг шүү) халтаруудаа үхэр монголуудаа
1 | 0 Хариулах
За да [66.181.177.40] 2023/11/24
ОВООЛЛОГО хог авчирч шатаалгахаар чинь, утаа гарчил таарнашдээээ, дээрээс нь шаал нойтон нүүрс утаа гаргаж л таарна, зунжин хатаасан нүүрс шатаахаар .илчлэг нь 2 дахин их , утаагүй байх юм да.. зуны 3 хан сардаа бүрэн үйлдвэрлэж хатааагааачээээ.. !!!
1 | 0 Хариулах
Сайханаагаас [96.93.219.6] 2023/11/25
Баахан боловсрол муутай Хулгайч гарууд сонгочихоод Ямар үр дүн хүлээгээд байгаа юм. Наад хулгайч нар Оройгүй баян болцгоосон шүү. 2024 онд МАНгарууд ялагдвал олон хулгайч Гадаад зугтаана шүү. 2024 Шударга хүчин ялж наад хулгайч нараа шоронд хий. 1996 онд М. Энхсайханы хийсэн том алдааг битгий давтаарай. Энхсайхан 1996 онд ялаад МАХН хулгайч нарыг шоронд хийгээгүй нь маш том алдаа шүү. Сүүлд өөрөө тэгээд шоронд ороо биз дээ. 2024 онд шударга хүчин ялаад МАНгаруудын хулгайч нарыг шоронд хийвэл Нийгэм Цэвэршиж зөв замд орнооо.
1 | 0 Хариулах
ogshij bna [59.153.114.39] 2023/11/24
delhiin hemjeenii chineeleg super kampan boljee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.44] 2023/11/24
Yamarch ergvv dagzad iim hemjeenii snhvvjilt uguhud hvnii ervvl mend ami nasand halgui tvlshiig hiichin l shalgabal ih sanhvvgiin maapaan bga ni tdorhoi
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.250] 2023/11/24
Манай компанид ядаж 2 тэрбумын зээл өгсөн бол аль хэдийн 4 улсад охин компаниа нээчихсэн, татвар төлөлтөөрөө маш сайн яваа... Гэхдээ зүгээрээ, АНУ-д охин компаниа нээчихсэн, одоо дараагийн улс руугаа гарч байна :-)
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.9] 2023/11/24
Чүүжөлсүрээн ажил хийхгүй ганц цахилгаан станц барьчихаж чадахгүй бол одоо зайлчихаач чи. ХО байж л байна. Хоорондоо учраа олдоггүй Хотгортойгоо хэрэлдээд байдаг бол хөтлөлцөөд зайлаач
4 | 0 Хариулах
Зочин [96.93.219.6] 2023/11/25
Наад Модон хэлтэнгээ зайлуулаач тэгээд. Гудамжинд гарч жагсаач. Жагсдаггүй ард түмэн өөдлдөггүй юм. Утаанлаа хордоод Элэгний хорт хавдараар үхэцгээгээд. Монгол Элэгний хорт хавдараар Дэлхий тэргүүлдэг нь наад Утаанаас болж байгаа гэсэн судалгаа гарсан шүү улны үхэрүүдээ. Сэхээтэн боловсролтой хүмүүс төрд гаргаа. Малнуудаа. Тэгж байж л хөгжинө шүү Малнуудаа.
0 | 0 Хариулах
ПСДАА [66.181.160.91] 2023/11/24
ХҮҮРЭНСҮГИЙН ЭНЭ БИЗНЕСИЙГ АШИГТАЙ АЖИЛЛУУЛХЫН ТӨЛӨӨ ЯГ ХЭДЭН МОНГОЛ ҮХЭХ ЁСТОЙ ВЭ. станцын зориулалттай олон төрлийн нэгдэл агуулагдсан нунтаг нүүрсийг барьцалдуулагч нэртэй юмтай хольж шахсан л НҮҮРС шүүдээ. анх энийг хэрэглэж эхэлхэд л хоцрогдсон аргаар, технологийн алдаатай дээр нь асар их хорт бодис хүнд элемент агуулагдсан нүүрс байна гээд өчнөөн мэргэжилтэн хүмүүс нь хэлж байсан МАН-д худалдагдсан хэвлэл мэдээллийн троллууд нь зогсоо зайгүй магтан дуулж хэлээ хазсан юм шиг байсаар одоо энийг нь ашиглах ч хэцүү ашиглахгүй байх ч хэцүү нөхцөлд орсон. БҮХЭЛ БҮТЭН ИХ НАЯДЫГ ЭНЭ ЭЛИЙРЭЛ ХҮҮРЭНСҮГ БОЛООД ДОЛООГЧИД НЬ ИДЛЭЭ ШҮҮДЭЭ. ханаж цадах байна уу новшнууд
9 | 1 Хариулах
Зочин [174.192.134.194] 2023/11/25
Yag vnen
0 | 0 Хариулах
Зочин [96.93.219.6] 2023/11/25
Яг үнээн. Тэгээд жагсаад наад Хүүрэнсүхээ зайлуулаач. Шударга дүр үзүүлж худлаа шаадаг гар штээ. Боловсролоор муу. Англи битгий хэл Орос ч хэл мэдэхгүй. Дээр нь бас онгироо сагсуу. Эрдэмгүй хүн сагсуу. Их мөрөн дөлгөөн гэж үнэн шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.228] 2023/11/24
darkhan hajuuhandaa nuursnii uurhaitai baij 7000+ deesh untei baihad. Ulaanbaatart ichleg undur nuurs 3500-aar zarj halamj ywuulj baiga yum chine argaguisht. Nuguu humuus n nuurs n hymdhan bolhoor geree dulaalah bodol ch alga. Esergee bolomjtoi neg n muu duulalgatai baishin barij ehelseneer nuurs iluu tuldeg bolson.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.228] 2023/11/24
Mongol ulsad AAN, Ail urhiin ashigaltag baisan nuurs 2018 ond 1664 baisan bol 2021 ond 3482 bolj ussen. 2023 buur usuu biz. Nuursniihee heregleegee bagasgah arguudaa l bodmoor bndaa.
1 | 0 Хариулах