ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад томилолтыг цэгцэлж, тухай бүрд мэдэгдэж байх үүрэг өгчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр холбогдох хууль, Засгийн газрын бодлогын хүрээнд Улаанбаатар хотын цаашид баримтлах бодлогын бичиг баримтын судалгааг гаргаж, танилцуулах, гадаад томилолтыг цэгцэлж, тухай бүр мэдэгдэж, ажлаа тайлагнах, нийслэлийн өмчийн тооллого явуулах, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг худалдан авах тендерийг яаралтай зарлахыг Хотын дарга холбогдох албаныханд даалгажээ.

Түүнчлэн СӨХ-ны хуулийн төслийг боловсруулж, харьяа байгууллагууд саналаа өгөх, 2024 оны нийслэлийн төсөв батлагдангуут худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, нэгдүгээр сарын 1-нээс өмнө тендер зарлаж, хоёрдугаар сарын 1-нээс өмнө тендерийг нээхээр төлөвлөх хэрэгтэйг хэлсэн байна.

Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.15] 2023/11/21
Төрийн бүх байгууллагууд гадаад томилолтоор явж ирээд үр дүнгээ тайлагнадаг болмоор байна. Эс бөгөөс зүгээр л зугаалаад төсвийн мөнгө үрж бна.
0 | 0 Хариулах
kkk [66.181.184.15] 2023/11/20
Сингапурт очиход 1508 ьахь удаагаа нэг асуудлаар ирж бн танайх гэж ёжилсон бол бачлнын сан баыгуулах асуудлаар Ерөнхийлөгч нь 5 дахь удаагаа ирж бн одоо хүртэл байгуулахгүй юмуу гэсэн гэдэг Одоо болиоочээ хар луйварчид аа?!
0 | 0 Хариулах
Kkkkkk [202.126.88.194] 2023/11/21
Kkkkkk
0 | 0 Хариулах