ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Нүүрсчид сандруу, бас их мөнгөтэй, гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооны ирц бүрдэж, хурал эхэлжээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Гишүүд уг асуудлаар Түр хорооны даргаас зарим зүйлийг асуусан юм.

Түр хорооны гишүүн Д.Ганбат: Нүүрсний сонсголыг үр, дүнтэй ажил хэрэгч болоосой гэсэн хүлээлттэй байна. Бид өнөөдөр хянан шалгагчийн ажлын даалгаврыг харахад 10-аад даалгавар байна.

Нүүрсний сонсгол олон түмний өмнө нээлттэй болохоор нотолгоотой, хэн нэгнийг үлдээхгүй, хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Хөнгөн хуумгай хандах, хянан шалгагч нарт ажиллах цаг хугацаа бий юу?

Түр хорооны дарга Б.Энхбаяр "Түр хороо долоодугаар сард УИХ-ын тогтоолоор байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хорооны даргаар намайг томилсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон боловч гурав нь намайг томилогдсоны дараа гарсан. Түүнээс хойш 12 хянан шалгагч томилсон. Өнөөдөр гурван хянан шалгагч томилно.

"Эрдэнэс Тавантолгой" болон жижиг "Тавантолгой" компанийн анх байгуулагдсан цагаас эхлэн 10 гаруй жилийн бүх баримтыг шалгана. Бидний батлах гэж буй хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгнө. "Эрдэнэс Тавантолгой" компанид 2,000 худалдан авах ажиллагаа болсон байна.

Нотлох баримтыг гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Хянан шалгагчид Өмнөговь аймагт ажиллаж, нотлох баримтуудыг авчирч байгаа.

Нотлох баримт гаргаж өгөхгүй асуудлууд байна. Тийм учраас ажлын даалгавар гаргаж байна.

Нүүрсний борлуулалт, тээвэрлэлттэй холбоотой нэлээд материал гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Шинжээч газар дээр нь ажиллаж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах хэрэгтэй. 

Тээвэр, борлуулалттай хамааралтай компаниудын мэдээллийг УБЕГ-аас гаргуулна. Өнгөрсөн хугацаанд 487 компани нүүрс тээвэрлэлт хийсэн байна. Шалгалтын үйл ажиллагаа өргөн хүрээтэй явагдана.

Нүүрсчид их сандруу, бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна. Нүүрс тээвэрт сэтгүүлчид машин тэрэг өгч, хуваарилж амыг нь үдсэн асуудал гарч байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй гэж үзэж байна" хэмээн хариуллаа.

Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-нд болох юм байна. Сонсголд "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах эсэхийг долоо хоногийн өмнө шийдэх аж.

Шинжээчдийг томилохоор Түр хорооны хурлыг хаалттай горимд шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.162] 2023/11/9
Алиалсаар байгаад замхруулна хараарай
0 | 0 Хариулах
Эрдэнэ [43.242.243.159] 2023/11/8
Баас шиг юм байж том ярих юмаа ккк
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.236] 2023/11/8
Inflationd nuluulj baigaa gol xuchin zuil bol nuursnii xulgaichidiin zax zeeld niiluulj baigaa belen mungu gedeg ni todorxoi. Iim yumaa xyanaj chadaxgui bol xetsuu dee. Tetgever nemex bol inflationd nuluugui yum baina
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.103] 2023/11/8
Нүүрс намын дарга нь Хүрэлбаатар Сү.Батболд Амарбаясгалан нар гээд байгаа юм даа
1 | 0 Хариулах
🙏🏻 [202.126.88.77] 2023/11/8
Zugeerl hytad ulstai holbogdood heden mashin heden tonen avsn iisen ey
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.94] 2023/11/8
Зээлээ тэглүүлсэн нэр бүхий хүмүүс ямар давуу эрхтэй вэ. Ард түмэн мартахгүй асуудал үүссэн шүү
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.198] 2023/11/7
Ажнай Батэрдэнийг шалгаачээ. Нүүрсний хамгийн том хулгайч бол Ажнай Батэрдэнэ. Нүүрсний хулгайгаар тэрбумтан болтлоо баяжсан новш. 2009 оноос эхэлж нүүрс хулгайлсан. Хил. Гаалийнхныг бүгдийг ньавилгадаж бгаад бүртгэлгүй хулгайн нүүрс олон тэрбум тоннорр нь гаргаж татвараас бас зайлсхийсэн
5 | 0 Хариулах
Хүрчээ Украйнд [139.5.218.91] 2023/11/7
шалчийчихсан байна
0 | 0 Хариулах
zoch [202.9.46.175] 2023/11/7
30 jiliin ikh khulgai Nuursnii map...!!!!!!!!!!!!!!!!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.197] 2023/11/7
Хуулийн сайд ийм гөлгөн юм ярихгүйээ худлаа попорч бг л гэсэн үг
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.231] 2023/11/7
Энэ Б.Энхбаяр ард түмнээ айраг уучаад машин барьвал осол гаргахгүйч шоронд хийж хатаана гээд айлгадаг мөртлөө хөгжлийн банк, нүүрсчид. ногоон автобус гээд хэрэгүүдийн толгойлогчдийг нь шийтгэж байгаа юм алга.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.35] 2023/11/7
Ц.Цогзолмаа, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй 74 хүний 6 тэрбум төгрөгийн зээлийг тэглэжээ. https://zarig.mn/17es
0 | 1 Хариулах
кк [66.181.188.121] 2023/11/7
алаач муусаын нүүрсчдмйг ялангуяа Ажнай Батэрдэнэ
1 | 0 Хариулах
Зочин [202.179.27.106] 2023/11/7
сайн ухаад, ял шийтгэлийг нь өг
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.74] 2023/11/7
Дээр суугаа оркууд нь эзэн хаан шиг амьдарч, доорх оркууд нь боолын боол шиг амьдарч байгаа харамсалтай юм.
1 | 0 Хариулах
МАНай хулгай цагаандаа гарсан [66.181.160.108] 2023/11/7
нүүрсний хулгайг АН-д наах гээд МАНай хулгайчууд чичрээд тролл сайтууддаа зохиолоо өгчихсөн бэлдээл байгаа. гэтэл тавантолгойг 2012-2016 онд засаг мэдэх боломжгүй болгоод МАНин сү.батболд чалкогийн гэрээгээр хаачихсан байсан шүүдээ, тэгээд дараа нь МАНайхан баахан нууц оффтек гэрээ хийгээд, тэр нь илрэх гээд байхаар нь онцгой байдал билүү юм тогтоож байгаа бүр цагаандаа гараад бүтэн жилийн турш хоосон машин гарсан гэдэг бүртгэл хийсэн шүүдээ. МАНингийн аз болход корона гээч МАНд бол буянтай вирус гарч ямарч хяналтгүй болсон. хүрэлсүгийн засгийн бүх хулгайчууд тэнд оролцсон хүмүүсээ тавьж хулгай хийсэн. одоо ч энэ хулгай үргэлжилж байгаа таван толгойгоос 60долларт гарсан нүүрс хилийн цаана 300 болж МАНай хулгайч нэг ху жаатай ашигаа хувааж байгаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.72.245.121] 2023/11/7
Ганц Ганхуягаар туг тахиад өнгөрөхгүй шүү. Зариг мариг мөнгөө аваад одоо далийруулж эхэлнэ шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.45] 2023/11/7
Женко яасын. Сурснаараа мултарцан уу кк
0 | 0 Хариулах
eviii dee [139.5.219.53] 2023/11/7
ih l setgeliin shanalaltai baitsgaagaa biz. nam zasgiinhaa jurmiin nuhdiig urshuuguud amraaj boldoggui iom uu? tsag ch hahir bolj dee.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.119] 2023/11/7
Ганхуягийн яриулаарай. Эс бөгөөс ардууд тэнэг биш шүү!
2 | 0 Хариулах
irgen [202.9.46.212] 2023/11/7
Nuursnii hulgaid oroltsson hamgiin gol humuusiig olj togtoogood, yal uguud, uchruulsan hohirliig buren baragduulsnii daraa l ene uran saihan yariand chin itgeye dee
0 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/11/7
Энэ шүүх хурал биш тэнэгээ, чамайг хэн итгээтэх гэж гуйсын
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.24] 2023/11/7
Муухай хулгайч нартаа сайн тэмцээрэй. Ард түмэн та бүхний талд байгаа
5 | 0 Хариулах