Улсын хэмжээнд 2023 оны эхний есөн сард 48,732 эх амаржиж, 49,033 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 988 (2.1%), төрсөн хүүхдийн тоо 949 (2%)-аар тус бүр өссөн үзүүлэлт болжээ.
1,000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Ховд, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатар аймагт улсын дунджаас (0.2-4)-өөр илүү бусад аймагт (0.2-7.2)-оор бага байгааг ҮСХ-ны Хамтын ажиллагаа, арга зүйн хэлтсийн дарга С.Норов хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Амаржсан эхчүүдийн 80.6 хувь нь зургаа ба түүнээс удаа жирэмсний хяналтад хамрагдсан эхчүүд байна.
1,000 хүнд ногдох төрөлт Төв аймагт 6.8 буюу хамгийн бага байна. Энэ нь улсын дунджаас 7.2-оор бага юм. Харин Дархан-Уул аймагт улсын дундажтай ижил түвшинд байна.
Түүнчлэн 2023 оны эхний есөн сарын байдлаар нас баралт 12,921 болж өмнөх оны мөн үеэс 432 (3.2%)-аар буурчээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!