“Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Хүүхдийн Ордонд өнөөдөр боллоо.
Энэ үеэр жирэмсний үеийн сэтгэл гутралын судалгааг Анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл товч танилцуулсан юм.
Тэрбээр "Бид 2022 онд жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг судалсан. Судалгааны үр дүнгээс харахад
Энэхүү судалгаанд Монгол орны 11 аймаг, Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн нийт 1,482 эх оролцсоноос дээрх үр дүн гарлаа" гэв.
Уг эрдэм шинжилгээний хурлын үеэр “Эмэгтэйчүүдийн жирэмсэн ба төрсний дараах үеийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр Японы Нагоя их сургуулийн Хитоши Канеко судлаач илтгэл танилцуулсан юм.
Тэрбээр "Төрсний дараах сэтгэл гутрал нь төрснөөс хойш дөрвөн долоо хоногийн хугацаанд эхэлдэг байна. Төрсний дараах сэтгэл гутрал нь эх, хүүхдийн харилцаа холбоонд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн хоцрогдол, зан үйлийн асуудалд сөрөг нөлөөг үзүүлж байдаг.
Эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд хэт автсанаар амиа хорлох бодол тээдэг. Төрсний дараах сэтгэл гутрал нь дараах хүчин зүйлстэй холбоотой байна. Үүнд:
Тухайлбал Японы 1,000 гаруй эхийг хамруулсан судалгааны үр дүнгээс харахад жирэмсэн эхчүүд сөрөг сэтгэл хөдлөлдөө автан амиа хорлох эрсдэл 2.7 дахин, ээжийн нас 24-өөс доош байх нь гурав дахин, нийгмийн халамж дутуу байх нь 4.93 дахин амиа хорлолтод нөлөөлж байна.
Анхны хүүхдээ тээж буй 24-өөс доош насны эмэгтэйчүүд жирэмсний болон төрсний дараах сэтгэцийн эмгэгээр өвдөх магадлал өндөр байна.
Түүнчлэн жирэмсэн үедээ сөрөг сэтгэл хөдлөлтэй байх нь төрсний дараах сэтгэл гутралыг нэмэгдүүлдгийг судалгааны үр дүн харуулж буй" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!