Монголын хөлбөмбөгийн холбооны "А", Азийн хөлбөмбөгийн холбооны "Элит" ангилалтай шүүгч Ө.Батцэцэг "Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтуудад ажиллахаар боллоо.
Хөлбөмбөгийн төрлөөр тивийн хэмжээний томоохон тэмцээний шигшээ шатанд Монгол шүүгч томилогдон ажилласан удаагүй. Ө.Батцэцэг Монгол Улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллахаар болсон анхны шүүгч болж буй юм.
Түүний хувьд анх 2016 онд шүүгчийн гараагаа эхэлсэн ба 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болж өдгөө тивийн шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Монголын Олимпын Үндэсний Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!