• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нар, салхины ЦС, сэргээгдэх эрчим хүчний салбарт Элчин сайдууд, Суурин төлөөлөгчид хамтарч ажиллах санал хэлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, танхимын гишүүд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдын төлөөлөл оролцсон Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар хөгжлийн түншүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, 2024 оны төсвийн төсөөллийг танилцуулав. 2023 оны эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл анх удаагаа ашигтай гарч, эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрсэн.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаагаа 5,000 ам.долларт хүрсэн бол 2024 онд энэ 6,000 ам.долларт хүргэх төсөөлөлтэй байна гэдгээ танилцууллаа.

Уулзалтад оролцсон хөгжлийн түншүүд санал хүсэлтээ хэллээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Себистиан Сүрүн: Монгол Улс өрийн менежментдээ үр дүнтэй ажиллаж байгаад баяр хүргэе.

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний боломжийг ашиглахад хамтарч ажилламаар байна. Энэ салбарыг манай улсын хөрөнгө оруулагчид сонирхож байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайд Хэльмут Кулитц: Цар тахал, геополитикийн хүнд нөхцөлд сайн ажиллаж эдийн засгийн өсөлтийг бий болгосон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье.

Манай улсын зүгээс, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин ба экологийн нөлөөлөл, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах саналтай байна.

2030 оноос нүүрсний хэрэглээ багасах хандлагатай байна. Тиймээс нар, салхины цахилгаан станц зэрэг төсөлд хамтарч ажиллах боломж бий.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска: Монгол Улс тогтвортой хөгжлийн тайлангаа Нью-Йоркт танилцуулсанд баяртай байна. Манай байгууллагын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх, хот хөдөөгийн тэнцлийг хангахад олон улсын хөрөнгө оруулалтыг татахад дэмжиж ажиллана.

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нөөц их байна. Ногоон эрчим хүчийг дэмжихэд хамтарч ажиллана.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Коусси-Комлан Эва: Түншлэлд 50, 50 хувиар санхүүжилтийг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж байна. Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгоход хамтарч ажиллахад бэлэн байна. Монгол Улсад хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажилд ахиц дэвшил гарсанд баяртай байна.

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин: Бидний төлөвлөгөө танай Засгийн газрын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байна. Энэ жил бүс нутгийн замуудыг барихад 180 сая ам.долларын зээл баталсан.

Боомтын дэд бүтцийг сайжруулахад хамтарч ажиллана. Төслүүдээ хугацаанд нь дуусгахад анхаарч байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал зэрэг санал хэллээ.

зураг
 

Уулзалтын төгсгөлд салбарын сайд нар хөгжлийн түншүүдийн тавьсан асуултад хариулж байр сууриа илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: УИХ-ын энэ намрын чуулганаар хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хуулийн төслүүдийг өргөн барьж батлуулна.

Дампуурлын хууль, Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн хууль, Шүүх байгуулах тухай хууль, Арилжааны тухай хууль, Компанийн хууль зэргийг өргөн барьж шинэчлэн батлуулна.

Сангийн сайд Б.Жавхлан: 2024 оны төсвийн төсөлд эдийн засгийг тэлэх бодлогыг баримталж буй. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн сэргэлт, иргэдийн орлогыг хамгаалах,  хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр 2023 онд нийт 140 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас Шинэ сэргэлтийн бодлоготой уялдан хэрэгжиж буй 96 төсөл хөтөлбөрт байна. Үүнд нийтдээ 1.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг энэ онд багтаан олгоно. 

Цаашид шинээр эхлэх гадаадын зээл, тусламжийн төслүүдийг Шинэ сэргэлтийн бодлого болон Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана.

зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дэлхийн дулаарал гэдэг нь худлаа заль мэх төдий юм [104.28.158.248] 2023/9/27
Монгол сүйрэлрүүгээ явж байгаа нь ойлгомжтой харагдаж байна даа
0 | 1 Хариулах
Зочин [139.5.216.112] 2023/9/27
Монголоос 3 дагч орнуудын хөрөнгө оруулагчдыг үлдэн хөөж шахан зайлуулж тэднийг( Япон, Герман, Франц, Англичууд) нэг мөсөн жигшээж дахин Монгол руу хандах аргагүй болгох нь Орос Хятад 2-ын геополитик тоглоом юм дөө. Монголын уул уурхайн баялаг зэс, уран, эрчим хүч, төмөр замыг зөвхөн Оросуудад эзэмшүүлэх геополитик дайн аль Женкоев Халтмаев Баттулгын үед эхлээд удсан л даа
1 | 1 Хариулах
зочин [202.21.117.2] 2023/9/27
энэ ногоон эрчим хүчний сэлбэг эд анги нийлүүлдэг дэлхийн баячуудын компани өндөр үнэтэй хатуу гэрээгээр буцаагаад оруулсан хөрөнгө оруулалт сэлбэг зардлаа олоод авдаг. тэр борлуулах үнэ өртөгийн зөрүүг хэдэн станцуудад үүрүүлж бөөн алдагдал болдог
1 | 2 Хариулах
Зочин [66.181.167.221] 2023/9/27
Орос шээс үхлээ энд
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.126] 2023/9/27
МОНГОЛ УЛСАД СУУГАА ӨРГӨМЖИТ КОНСУУЛУУД ЭНЭХҮҮ АРГА ХЭМЖЭЭНД УРИГДСАНГҮЙ ! УГ НЬ 40 УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ЮМ ШҮҮ
0 | 1 Хариулах
Зочин [192.82.66.43] 2023/9/27
салхи, нар бол өнөөдөртөө үнэтэй шүү, ирээдүйд юу юм гэхээс
1 | 1 Хариулах
Latin49 [139.5.217.133] 2023/9/27
tumur zam erchim huch benzin tulshnii asuudlaa 3 dagch orontoi hamtarch hurdan hugjuulehgui bol orosuudaas sain yum irehgui shu
5 | 1 Хариулах
chi hurllizaa buraad bai l daa hoo. [202.55.191.130] 2023/9/27
tanai hujaagaas l mongold hezee sain saihan zvils irj baigaagui shuu. omon zvgees mongoliig dandaa mohooj baisan daa. odoo bas ayul omon zvgees ireed aajuuhan uusgaj zaluus hyatadiig shvtej heliig surch olon hvvhen hujaatai suuj bnaa.. oros l manai avaraliin od shuu.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.191.141] 2023/9/27
Энэ боломжийг ашиглаачээ. Аль жилийн өмнөөс л ингээд байгаа шүү. Хараат байдлаа багасгая.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.55] 2023/9/27
Орос л биш бол бүх юм өгөөжөө өгнө
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.182] 2023/9/27
Ман ч бас зальтай байна шүү , ОХУ-тай ойртохоор барууныхан бөөн хөрөнгө оруулалт амлаад эхлэхийн хахаха
1 | 3 Хариулах
Зочин [202.131.228.20] 2023/9/27
Эрчим хүчний сайддаа хэлээ
0 | 0 Хариулах
Latin49 [139.5.217.133] 2023/9/27
oros booluudaas sain yum huleeh hereggui ted mongoliig hezeech nar uzuulehgui
0 | 1 Хариулах