ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад бүртгэлтэй машинаар Хятадын нутгаар дамжин Ази, Европ руу тээвэр хийх боломж бүрдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх, гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж бүрджээ.

Тодруулбал Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд өчигдөр гарын үсэг зурсан байна.

Ингэснээр аялал жуулчлалын захиалгат тээвэр буюу 8-аас дээш хүний суудалтай машинаар Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хотууд руу тээвэрлэлт хийх боломжтой болж байна.

Мөн Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин Казахстан, Киргиз зэрэг улсаар дамжин Европын улсууд руу тээвэрлэлт хийнэ. Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй тээвэрлэлтийн зай 1,200-1,500 орчим км-ээр богиносох тул тээврийн үнэ буурах боломжтой.

Тээврийн зардал буурвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна.

Манай улс зөвхөн ОХУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх ганцхан гарцтай байсан бол БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж нэмэгдэж байгааг онцоллоо.

 

Эх сурвалж: ЗТХЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
65
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Аялагч [202.55.188.34] 2023/9/28
Буруу рультэй машинаар болох болов уу
0 | 0 Хариулах
Аялагч [202.55.188.34] 2023/9/28
Буруу рультэй машинаар болох болов уу
0 | 0 Хариулах
Зочин [103.79.156.172] 2023/9/27
Яг хэзээнээс хушацаагаа тавьж бодит мэдээлэл өгмөөр байна. Тодорхойгүй юм цуураад бөөн бухимдал. Тэгж шийдлээ ингэж шийдлээ л гэх юм. дунд шатандаа ороод замхардаг юм уу эсвэл. Өнөөдөр Замын-Үүд - Эрээний боомтоор иргэний нэг ч тээврийн хэрэгсэл нэвтрүүлж чадаагүй л байна. Аль 1-дүгээр сард хил нээсэн бодит байдал ийм л байна.
1 | 0 Хариулах
Иргэн [103.212.116.132] 2023/9/27
Суудлын тэргээр хятад руу аялдаг болмоор юм
3 | 0 Хариулах
Зочин [202.21.107.51] 2023/9/27
Манай мояа ояа нарын аугаа их удирдагч Жонхуугийн орос-хятадын Хуйшиньвей боомтоор дэлхий даяар арилжаа хийх лут төлөвлөгөө замхрав аа даа🤔
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.181] 2023/9/27
Замхраагүй. Тэр Монгол Улсын төлөвлөөөгүй болохоос хэн нэгнийх биш. Өчигдөрхөн Хятадтай гарах хоёр төмөр зам бэлэн болж байгаа. Харин Хятадын талын тавиагүй галт тэргээр үү, Оросын тавьчихсан галт тэргээр гэдэг нь Орос, Хятадын шийдвэрээсс хамаарна.
1 | 0 Хариулах
Mashin [202.179.13.30] 2023/9/26
Gehdee buruu taldaa ruultei mashin yawuulahgui l baihda. Tuhain ulsiin zamiin hodolhoonii daguu zov taldaa ruultei mashiniig l yawuulah baih gej bodoj baina
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.25] 2023/9/26
ёоо ашгүй дээ. ивануудыг гуйдаг үе өнгөрчээ одоо замаа л сайн хийж боомтуудаа хурдхан сайжруулчихвал боллоо
2 | 2 Хариулах
Latin49 [139.5.216.162] 2023/9/26
denduu hojimdson gehdee yay gehev bio bayartai baina
1 | 0 Хариулах
Контейнер ээ татаач ээ [202.126.90.97] 2023/9/26
Тяньжинь дээр Монгол явах 3500 ш контейнер хэдэн сараар гацаад байна. Хурдан шийдээч ээ.
0 | 0 Хариулах
Баагий [202.9.40.199] 2023/9/26
Узбек, Киргизээс алим жимсээ авмаар бна. Тийшээ олноороо явцгаая манайхан.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.45] 2023/9/26
За ашгүй дээ. Заавал Оросоор дайрч дарамтлуулах албагүй болох нь. Одоо хувийн машинаараа аялж болдог болчихвол үнэхээр сайн байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.67] 2023/9/26
Арга ядахад бензин чирээд ирэх юм биш үү???? Их л сайхан мэдээ байхийм!
3 | 1 Хариулах
Зочин [103.57.92.105] 2023/9/26
Зааз Монгол машинтайгаа Өрөмч ороод цааш нь Алмата, Бишкек, Ташкент, Ашхабад, Тегеран, Баку, Ереван, Тбилиси, Истанбул, Берлин, Лондон гэж орж болох юм байна. Оросоор явахгүй сайхан тойрчихнээ
7 | 0 Хариулах
Зочин. [107.122.97.5] 2023/9/26
Харин би наадхыг чинь л сонирхоод байна….
2 | 0 Хариулах
mgl hyn [77.87.228.70] 2023/9/26
yag usan ongots shig yum hiij bn kkk, hujaa yawaad europruu teewer kkk
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.213] 2023/9/26
Энэ харин чухал алхам боллоо шүү
3 | 1 Хариулах
Зочин. [107.122.97.5] 2023/9/26
Монголын дугаартай суудлын хөнгөн тэрэг эсвэл минивэн микроавтобусаар хувиараа аялж жуулчлах зорилгоор дамжин өнгөрч болох болов уу ?
6 | 4 Хариулах