Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ хоёр нас хүртэл харж байгаа эцэг, эхийн ЭМД-ын шимтгэл төлөлтийг төрөөс 100% хариуцна

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхэд бол гурван нас хүртэл харж буй эцэг, эхийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлөхийг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Тодруулбал ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ хоёр нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг.

Хэрэв хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандах боломжтой юм байна. 

зураг