Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг саналын хуудасны дээд хэсэгт будна"

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгуулийг шинэ хууль, журмаар явуулахтай холбогдуулан шинэ загварын саналын хуудсыг танилцууллаа. 

Сонгогчдын бэхэн тэмдэглэгээ, 126 гишүүнтэй болж буйтай холбоотойгоор саналын хуудас ямар загвартай болсон зэрэг онцлог өөрчлөлтийн талаар СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Энэ жилийн хувьд гурав дахь удаагаа сонгуулийн загвар байрыг ажиллуулж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо санал тоолох төхөөрөмжийг анх удаа нийтэд ил тод үзүүлж байгаа юм. Саналаа яаж өгөхийг тайлбарлан таниулах үйл ажиллагаа явуулж байна. 

Санал авах байрны дотор хэсгийн хороо ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон. Санал тоолох төхөөрөмж, санал тэмдэглэгээний бүхээг бий. 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хосолсон тогтолцоотой болсон. Бид шинэ загварын саналыг хуудсыг бэлдсэн. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын нэрийг бичсэн хэсэг бол сонгуулийн пропорционал хэсгийн санал өгөх хэсэг нь. Энэ хэсэгт сонгогч зөвхөн дэмжиж байгаа нэг намын өмнөх зууван дугуйг дүүргэж будна.

Харин саналын хуудасны дээд хэсэгт тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг будна. Өөрөөр хэлбэл нэгдүгээр тойрог хоёр мандаттай байна гэвэл нэг намын нэрийн дор хоёр нэр дэвшигч бичигдсэн байна" хэмээв.