ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зарим цехийнхэн өнөөдөр ажил хаяж, захирал нь мэдэгдэл хийлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зарим цехийн ажилтнууд өнөөдөр ажил хаялт зарлажээ. 

"Үйлдвэрчний Эвлэлийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн байна.

Уг асуудлаар Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын захиргаанд 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын 3-ны өдөр хүртэл таван удаа албан бичиг хүргүүлсэн боловч хүлээж аваагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1-т заасны дагуу наймдугаар сарын 30-ны өглөөний долоон цагаас эхлэн нэг сарын хугацаанд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийг хэсэг, ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялт зарлахаа Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Газрын дарга Ж.Мөнгөншагай наймдугаар сарын 23-нд мэдэгдэж байв.

Харин үйлдвэрийн ерөнхий захирал ажил хаялттай холбогдуулан өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Захирал Г.Ёндон "Наймдугаар сард ээлжийн амралттай байх үед ажил хаях талаар ҮЭХ-ноос гаргасан байсан. Ажил олгогчийн хувьд ҮЭХ-той хамтран баталсан дэгээ баримталж, хэлэлцээрийн явцад яригдсан санал, мэдээллийг гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн дэгээ үйлдвэрийн зүгээс сахиж, ажил хаясан тухай мэдэгдэл гартал сошиалд хандаагүйг хэлэхийг хүсэж байна.

Ямар нэгэн дарамт шахалт, хориглосон зүйл байхгүй бөгөөд ҮЭ-ээс хийж байгаа ажил хаялтад үйлдвэрийн удирдлагууд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ажил хаях нь хүний эрхийн асуудал. Гэхдээ бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа уг ажил хаялтад оролцож байгаа ажилчдын хувьд шүүхээр хууль бус нь тогтоогдсон үед сөрөг нөхцөл байдал үүсэх магадлалтай учир өчигдөр орой ажилчдадаа хандаж уриалга гаргасан юм. Гэсэн ч ажил хаялт өнөөдөр эхэлсэн.

Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулж байгаа гэдэг нь үндэслэлгүй.

Үйлдвэрийн зүгээс ҮЭХ-той зургаан удаа хуралдаж, олон асуудалд зөвшилцөлд хүрч байсан бөгөөд үндсэн цалинг 50%-аар нэмэгдүүлэх асуудалд үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө хурлыг орхиж гарч явсан юм. Үүний дараа өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг цохон тэмдэглэж шүүхэд хандсан болно.

2023 онд Мөнгөншагай нь ҮЭХ-ны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50% нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж, зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүйг анхааруулж, мэдэгдэл гаргаж байв. 

Хамтын гэрээнд уг асуудлыг оруулъя гэх үед нь боломжгүйг тайлбарлаж, хэлж байсан. 2024 оноос "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнуудын цалинг 15%-аар нэмэх саналыг "Эрдэнэс Монгол" компанийн тайлангийн хурлын үеэр танилцуулж, зөвшилцөлд хүрсэн байсан. Энэ дагуу бизнес төлөвлөгөөгөө боловсруулж байсан.

Энэ нөхцөл байдалд ҮЭ-ээс ажилчдын цалинг нэмэх санал тавьсан бөгөөд бидний зүгээс 2024-2026 онд жил бүр 15% буюу гурван жилийн хугацаанд 56%-аар цалинг нэмэх тооцоог гаргаж танилцуулсан. Гэвч ҮЭ-ийнхэн хүлээж аваагүй.

Бидний тавьсан санал хэвээрээ байгаа" хэмээн мэдэгдлээ.

Үргэлжлүүлэн "ҮЭ-ийн ажил хаялтыг хүндэтгэж харьцаж байгаа ч хуулийн хүрээнд явагдах ёстой. Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг. Цалинг нэг удаа 50%-аар нэмбэл төсөвт ₮220 тэрбумын дарамт ирэх тооцоо судалгааг холбогдох яаманд танилцуулсан. Уурхайчдын цалинг нэмэхийг бүх талаар дэмждэг. Гэхдээ нэг хүн ямар ч тооцоо судалгаагүй, санаанд орсон тоог хэлчхээд муйхарлаж зүтгэх нь бидний хэлэлцээрийг мухардалд оруулсан. ҮЭ хэлэлцээрийн ширээнд дахих суух байх гэж найдаж байна" гэв.

Тэрбээр ажилчдын дундаж цалинг танилцуулав:

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сараа [202.70.44.46] 2023/9/15
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга бодит амьдралгүй асуудал ярьж өөрийнхөө нэр төрийг унагаах юм даа. 50 хувь байхдаа яахав дээ. 50 хувь нэмж байсан түүх байна уу. Энийг хэнч шийдвэрлэж чадахгүй шдээ. ийм шаардлага тавиад байвал яаж зөвшилцөх вэ?
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/15
Ёндон огцор доо. ҮЭ-тай зохицож чадахгүй бол. Ажилчдыг дарамтлахгүй байх.
1 | 3 Хариулах
hugiin llr [211.36.143.56] 2023/9/15
bitgii hutsaj bainchi
0 | 2 Хариулах
Зочин [103.57.94.60] 2023/9/15
Энэ яг хэдэн төгрөгний цалин авдаг хүмүүс ажил хаяж бгаан вэ?
1 | 2 Хариулах
Зочин [103.57.94.167] 2023/9/15
Эрдэнэт үйлдвэрээс маш олон залуучууд ажлаасаа гардаг. Яагаад гээч дарангуйлал, дарамт ихтэй газар. Хөндлөнгийн хүний нүдээр бол өндөр цалин авдаг юм шиг харагддаг байх. Гэтэл 1 сая ч хүрэхгүй цалин авдаг ажилчид зөндөө. За яахав яг уурхайд нь маш хүнд нөхцөлд ажилдаг ажилчид л гайгүй авдаг. Бүр маш хүнд нөхцөлд шүү!. Харамсалтай нь тэтгэвэртээ ч гарч чадахгүй чад хийдэг. Гарлаа ч 1 жил ч бараг хүрэхгүй л үхдэг. Хангамж маш муу. Оюутолгой эдртэй харьцуулахын биш. Монголын уул уурхайн компаниудаас хамгийн бага цалин авдаг газар. Тэгснээ улсын төсөвийн 10% ийг дангаараа бүрдүүлдэг гээд байгаа нь үнэн, хэцүү гэдэгтэй санал нийлэх хэдий ч тэр чинээгээрээ сайн орлого олдог газар байж хамагийг нь хийдэг хэдэн ажилчдынхаа цалинг нэмж ч чадахгүй байна шүүдээ. Миний мэдэхийн 1 саяын цалингаа 1,500,0 болгочих юмсан гэсэн хүмүүс маш их байна. Тийм байж дарамт ихтэй, олон дарга удирдлагатай. Үйлдвэрт ороод ажилчих юмсан гэсэн залуучууд их байдаг гэвч мөн чанарыг нь мэдээд хаядаг.
3 | 2 Хариулах
Зочин [104.28.216.179] 2023/9/15
Дарга нарых нь 40 50 саяын цалинг нь багасгах хэрэгтэй. Мөн нэг удаад шууд бүх ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэдэг бол хэцүү шүү. Цалин нэмэгдхээр цалингийн шатлалын дагуу дарга нарын цалин нь ч бас нэмэгдэх учраас эхлээд дарга нарын цалинг нь багасгаад дараа нь ажилчдынхаа цалинг 2024-2026 онд 15% буюу гурван жилийн хугацаанд 56%-аар нэмэх хэрэгтэй. Заавал шууд 50 хувиар нэм гээд байгаа бол Улаанбаатар хотоос очиж ажиллах залуучууд зөндөө байна. Дэндүү жаргаж байгаагаа дундаж болон түүнээс дээш цалин авдаг ажилчид нь мэдэхгүй байх шиг байна. Томилтоор очиж ажиллахад ажлаа үнэн тааваараа хийдэг 2 цаг цайндаа ороод ирдэггүй, эрд тараад явчихдаг тийм л байсан.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.40.232] 2023/9/15
ter chine darga nar undur tsalin awchaad idej uuj blh bvgdig idej uuchad ajilda irehgvi asuudal shiidkv bn. yg hvnd hortoi nuhtsuld ajillaj baigaa ajilchdiin hamgaalaltin huwtsas heregslig ch tawij chadkude hurgeed bn. ene ajil hayaltig ajlin hvndiig vvrdeg ajilchid hiij bga shv
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.82] 2023/9/15
Монгол улсад хамгийн өндөр цалин авч байж даварсан гөлөгнүүд юмаа. Халаад ажилгүй олон залуучуудаа ажилд ав.
1 | 2 Хариулах
Zochin [202.126.89.189] 2023/9/15
Эрдэнэт үйлдвэрээс улс төрчид хулгай хийхээ больчихвол цалинг хангалтай нэмж чадна
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.118] 2023/9/15
Энэ одоо үйлдврийн захирлын мэдэгдэлүүд,2 эмэгтэй хэрэлдэж,маргалдаж байгаа мэт.Зөв санал дэвшүүлэн тавьсан байна.Яагаад баялагийг бүтээгчид үндсэн цалингаа 50 хувиар нэмүүлэж болохгүй гэж...Захирал та цалинг нэмж чадахгүй бол ажлаа өгөөд явах хэрэгтэй...
1 | 2 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/9/15
Авилга, үргүй зардал, удирдлагыг тансаглал, мөнгө шамшигдуулалтыг зогсоож чадвал ажилчдын тавьсан шаардлага бүр энэнээс илүү хувиар биелэх боломжтой.
1 | 0 Хариулах
guest [203.78.238.2] 2023/9/15
вьетнам, филиппинээс ажиллах хүчээ аваад, өөрсдөө сайхан халамжынхаа мөнгийг нилээн ннмж тогтоогоод хэдэн жил сайхан амьдарч үзэхүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.6] 2023/9/15
Халаа лалруудыг хамгийн өндөр цалин авч баыж даварсан новшнууд ажилд орох гэсэн урт цуваа ард нь байна
0 | 0 Хариулах
Boogii [199.197.5.10] 2023/9/15
Дэг гэж 1 сайн дэгээ тавьсан юм биз дээ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.84] 2023/9/15
Дарангуйлал бүх юм нь гэрээ гээд хаалттай
0 | 3 Хариулах
зочин [202.126.89.148] 2023/9/15
Энэ этгээдүүдийг шууд халаачээ, одоо тэгэж ажил хаядаг цаг нь биш.
8 | 1 Хариулах
Зочин [202.21.107.17] 2023/9/15
erdenetiin tsalin gaiguishdee. inflyatsi 15 huvi ch hureegui bhad 15 huvi nemeh sanal ogson bol bolomjiin um bish uu.
7 | 1 Хариулах
Зочин [43.242.241.151] 2023/9/15
Монголчууд бидэнд юу дутдаг гээч улс орноо гэх өчүүхэн ч сэтгэлгүй, зөвхөн хар амин хувиа хичээсэн бэртэгчингүүд болцон. Ковид, дайны хориг эдр гээд улсын эдийн засаг одоо л жаахан сэхээ авах гэхээр тал талаас цалин нэм гэж шаагилдах юм. Ялангуяа Эрдэнэтийнхэн бол мангар өндөр цалин авдаг шд. Яагаад ингэж шунадаг юм бэ. Эсвэл улстөржөөд явчив уу? Үнэхээр ойлгохгүй бна, бүгдийг нь халаад явуулах хэрэгтэй. Одоо өгч бгаа цалинг нь аваад Эрдэнэтэд ажилд ормоор бна.
14 | 0 Хариулах
Халх [203.91.115.49] 2023/9/15
Новшнуудыг бүгдий нь хал даварсан лаларууд вэ яг одоогийн цалингаар нь ажиллах залуус маш олон байгаа дуртай гэх чинь очно хүүхдүүд ажилд авахгүй байна ч гэх шиг даварцан лаларууд
12 | 2 Хариулах
Зочин [66.181.178.152] 2023/9/15
Ендон огцрох нь ээ
2 | 3 Хариулах
Emo boy [66.181.183.216] 2023/9/15
AH MAH -iin nohoinuud uhwel taarna
0 | 4 Хариулах
Зочин [183.177.97.14] 2023/9/15
AN yamar hamaatai yum be, suuliin 7 jil MAN dangaaraa ene ulsiig, buh yumiig udirdaj baigaa
7 | 2 Хариулах
Зочин [66.181.189.96] 2023/9/15
Юун АН вэ тархигүй золбин зулбасагаа Бүр МАНгарынхаа өмнө нь биччихсэн ч бх шиг золбин орк чинь 1921 оноос хойш 102 жилийн 94 жилд нь сүүлийн 33 жилийн 25д нь танай МАНгас засаг барьсныг мэдэхүү усан тэнэг оркоо
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.38] 2023/9/15
AN-aas jonhuunuud garaagui tsagt demjij chadahguee. Hun namaa l demj n
0 | 0 Хариулах
Emo boy [66.181.183.216] 2023/9/15
ene uls turchid unendee uls eh oroniig ballaj bn. MAH suntugeu
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.205] 2023/9/15
Уурхайчид багш нарыг бодвол арай даруухан юм уу даа. Тавьхан хувиар нэм гэсэн шаардлага тавьсан байна. Багш нар бол шууд 3, 4 дахин нэм гэсэн шаардлага тавьж байгаа юм чинь.
1 | 9 Хариулах
erguu ats [61.251.230.14] 2023/9/15
odoo avch bui tsalin ni undur shdee teriigee 2dahin nem geheer yu boloh uu malaa
7 | 1 Хариулах
Анхаарах [202.126.89.72] 2023/9/15
Чадахгүй ажил хаяж байвал чаддаг уурхайн өндөр мэдлэгтэй залуучууд маш олон бий. Хуулийн хүрээнд шийдвэрлэж ажилаас үндэслэлтэй түтгэлзүүлж залу боловсон хүчинг ажилуулах цаг болжээ
6 | 3 Хариулах
Зочин [43.242.243.159] 2023/9/15
Erdenet uildwer busad uurhainuudaas tsalin uneheer zuruutei shu tegsen mongol ulsiig gants tejeej tetgej bga uildwer bj ajilchid zutgeed bdag awch bga tsalin baga suuliin uyed ugch bga hangamj bhgui bolson gd yriad bval zunduu yum bii bh shu
3 | 4 Хариулах
shaadag llr shvv [61.251.230.14] 2023/9/15
baga avdag l gej shaagaad bhiin, shunaliin har tulam be yadag
6 | 2 Хариулах
Зочин [124.158.95.169] 2023/9/15
Гол нь үйлдвэрийн дарга, хэлтэс нэгжийн дарга нар өндөр цалин авна, дээр нь ашгийн урамшуулал авна... Хэт тасарчихсан... Монголд нийтээрээ 1,5-3 саяын цалинтай байна... 10 саяаас дээш удирлагад өгдөггүй байх хэрэгтэй
4 | 0 Хариулах
Зочин [66.181.188.197] 2023/9/15
Шинэ үе өөр болсон.Хуучнаараа байж болохгүй.
3 | 1 Хариулах
Зочин [185.220.101.4] 2023/9/15
Эрдэнэт үйлдвэрийн цалин маш их зөрүүтэй байдаг. Тэр ажил хаяад байгаа Дамп, экскаваторын операторууд операторууд, өрмийн мастерууд бол ажил хаяхаас ичих хэрэгтэй. Мөн намын шугамаар тавигдсан хурган дарга, мэргэжилтнүүдээ цөөлөх л хэрэгтэй. Хэлтэс, нэгжийн дээд албан тушаалтнуудын цалин хэт их байх талтай, эсвэл цалин хэлбэрээр биш урамшуулал гэж их хэмжээний мөнгө авдаг байх талтай. Өнгөрсөн хавар Эрдэнэтээс хэдэн хулгайч авилгачин барилаа л гэж мэдээ нийтлэгдсэн. Үр дүн нь хаа байна? Тэд нарыг эргүүлээд суллаад ажилд нь авчихсан уу? Эсвэл гэмгүй хүн хэлмэгдүүлж баривчилсан байсан юм уу?
10 | 2 Хариулах
Сок [202.126.88.124] 2023/9/15
Чи Оюутолгойг юу гэхэв, хар масс минь
0 | 6 Хариулах
Зочин [66.181.160.6] 2023/9/15
Хуц чи
0 | 0 Хариулах
Зочин [104.28.216.179] 2023/9/15
Оюутолгой ХХК бол өөр шүү!!! 34 хувийг нь төр эзэмшдэг 66 хувийг нь олон улсын уул уурхайн компани эзэмшдэг. Гадаадын хөрөнгө оруулалттай хувийн компани гэсэн үг. Тэнд Монголын төрийн өмчит компани шиг цавчаа, хулгай гарна гэсэн ойлголт байхгүй!!! Зүгээр суугаад тааваараа ажлаад сул цалин авна гэсэн ойлголт байхгүй!!! Цалингаа сайн тавьдаг шигээ ажлаа бас сайн хийхийг шаардана чадахгүй бол шууд чөлөөлнө. Эрдэнэт бол 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар та нар Оюутолгойтой барьцаж байгаа бол сэрүүн зүүдэл гэмээр байна. Эрдэнэт үйлдвэрийг гадны хөрөнгө оруулалттай компани биш юмаа гэхэд дотоодын Мак, Монполимет, Энержи ресурс зэрэг дотоодын томоохон аж ахуй нэгжүүд ажиллуулдаг байсан бол өнөөдөр улсад төлөх татварын хэмжээ нь одоо төлдөг татвараас хэд дахин их байх байлаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.8] 2023/9/16
erdenet uildveriin tsalin oyu tolgoigoos5-6 dahin baga hernee ulsad hamgiin ikh tatvar tuldug iim bj bolku l bh da
0 | 0 Хариулах
шунал [59.153.115.202] 2023/9/15
манайхны шунал хязгааргүй. сардаа 10 сая авдаг байсан ч нэмэх ёстой гээд л орилно. хэд хүртэл нэмсэн ч сэтгэл нь ханахгүй.
11 | 3 Хариулах
Сок [202.126.88.124] 2023/9/15
Чи бүү хуцмой
1 | 8 Хариулах
unen [61.251.230.14] 2023/9/15
unen2 davartan shunaliin mikrovuudiig tsomhotgood shine chadvarlag humuus avah heregtei shd.ymar hunii hiij chadahgui yumiig hiigeed baigaa bish sda
7 | 1 Хариулах