ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын ажилчид энэ сарын 30-наас хэсэгчилсэн ажил хаялт эхлүүлэхээ мэдэгдэв

Г.Мичидмаа, iKon.mn
2023 оны 8 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Бичлэгийн хэсгээс авав

Эрдэнэт Үйлдвэр Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын (ТӨҮГ)-ын Үйлдвэрчний Эвлэлийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн байна.

Уг асуудлаар Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын захиргаанд 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын 3-ны өдөр хүртэл таван удаа албан бичиг хүргүүлсэн боловч хүлээж аваагүй гэж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Газрын дарга Ж.Мөнгөншагай мэдэгдэв. Мөн тус эвлэлийн холбоо нь 7,000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг боловч санаачилгыг нь хүлээж авахгүй байгаа нь уурхайчдыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байгаа аж.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.1 болон 25.3.2-т зааснаар ажил хаялтыг хэсэгчлэн зарлах хууль зүйн үндэслэл бий болж буйг Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Монгол болон Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т тус тус хүргүүлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1-т заасны дагуу наймдугаар сарын 30-ны өглөөний долоон цагаас эхлэн нэг сарын хугацаанд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийг хэсэг, ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.129] 2023/8/25
БИТГИЙ ДАВАРЦГАА
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.64] 2023/8/25
Тууштай л явах юм бол ялнадаа . Ажлын байраар нь сүрдүүлэх байх лдаа цаадуул нь бас яаанадаа хөөрхий . Амжилт хүсье .
0 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2023/8/24
Temtsej l baij l zahirgaa chini hudulnu.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.219.26] 2023/8/24
Бандиуд ажил хаяж чадахгүй ээ. Местее алдахаас үхтэлээ айна
1 | 0 Хариулах
зочин [66.181.181.68] 2023/8/24
Дараачийн хүмүүсийг ажилд оруул. Ар өврийн хаалгаар ажилд орчихоод даварч байна. Урамшуулал халамжиндаа бялуурч байна. Эрдэнэтэд очсон хэдэн хүний баялаг биш гэдгийг ойлго. Шууд халж халзан толгойг зайлуул. Нийт ард иргэдийн орлогыг сараар таслах эрх байхгүй.шүү
2 | 1 Хариулах
Зочин [203.91.115.46] 2023/8/24
Оронд нь ажиллах хүмүүс очерлож байгаа биз дээ? Улс орны чухал ажлыг 30 хоногоор саатуулдаг тэд хэн бэ? Хувийн компани бол ч бас яахав.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.189.23] 2023/8/24
7 гэр бүл л хамаг мөнгийг нь авдаг гэж баабар яриад бсан тэр нь одоо хүртэл хэвээрээ юу
2 | 0 Хариулах
Baagii [66.181.180.183] 2023/8/24
Бүх нийтээрээ ажил хаях хэрэгтэй.цалин бага,уурхайчдын эрүүл мэндэд асар хортой, эрсдэл ихтэй ажил
3 | 1 Хариулах
Зочин [206.0.71.28] 2023/8/23
naad hedee halchih... bi ochij ajillay
2 | 9 Хариулах
wtf [202.9.41.27] 2023/8/24
ochood ajilchaaraa holoos harj adis awchaad zail j blno 😅😅😅😅
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.63] 2023/8/23
Хэсэгчилж биш бүхэлчилж🤣🤣🤣
1 | 2 Хариулах
Irgen [66.181.182.244] 2023/8/23
Soli soli
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.168] 2023/8/23
БҮГДИЙГ нь халаад ШИНЭ ХҮМҮҮС авчаач хэсэгчилэн
3 | 4 Хариулах
Зочин [103.57.94.102] 2023/8/24
Тэгхээр чинь төр нь өөрөө хөдөлмөрийн хуулиа зөрччихлөө шд. Зүгээр юм уу?
1 | 0 Хариулах
Монгол [66.181.182.142] 2023/8/23
Өөр хүмүүсийг ажилд авах хэрэгтэй. Үйлдвэр бүх монголчуудын өмч болохоос зөвхөн орхон аймгийн өмч биш шүү
3 | 3 Хариулах
Хөөгөөд явуул [202.126.92.194] 2023/8/23
Хөөж явуулаад оронд нь өөр хүн ав
4 | 4 Хариулах
Зочин [66.181.160.76] 2023/8/23
НАМЗХ МЗХ мэтээс гөлөгнүүд хүүрэнсүгийн хошногыг долоож байгаад энд дарга болоод оччихсон энэ үйлдвэрээр үнэхээр тоглож дуусаж байна, номхон тэмээ ноолход амар гэгчээр энэ үйлдвэрт насаараа ажиллаж байгаа хэдэн инженер ажилчид гэр орон үр хүүхэд хамаг юм нь барьцаанд орчихсон дуугарч чаддаггүй байдалтай хэдэн жил боллоо. харин овоо үйлдвэрчний эвлэл нь нэг юм амь орждээ.
7 | 1 Хариулах
Зочин [1.75.153.49] 2023/8/23
Erdeneted hotod luivariin hereg garahad erdenet uildver tuldugiig boliulmaar bnaa. Sayhan 3 terbumiin luivariig erdenet uildver tulnu getsen shaajiisan.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.94.202] 2023/8/23
Яг ямар асуудал үүсээд ажил хаяж байгааг огт ойлгосонгүй
8 | 0 Хариулах
Зочин [202.126.89.22] 2023/8/23
Гэр бүлээрээ ажилладаг энэ байгууллагыг одоо цэвэрлэх хэрэгтэй. Эрдэнэтийн өмч биш Монголын баялаг шүү
10 | 0 Хариулах
Эрдэнэ [43.242.243.157] 2023/8/24
Яг үнэн удмаараа өмчлөнө гэж яриж байгаа шантаажчингууд
0 | 0 Хариулах
Ничоз [202.55.191.130] 2023/8/23
Үйлдвэрт нь удам дамжсан уурхайчин гэх ойлголт бий. Ахмад ажилтан тэтгэвэрт гарахдаа хүү эсвэл охиноо үйлдвэрт ажилд оруулдаг бичигдээгүй хууль байсаныг нь болиулсан юм байна лээ. Тэрийгээ буцааж сэргээлгэе гээд байгаа юм аа. Тэрийг нь бол дэмжихгүй байна.
24 | 2 Хариулах
Зочин [202.126.89.22] 2023/8/23
Тэгэж давраахгүй ээ. Чадвартай, зүтгэлтэй нь орох хэрэгтэй.
14 | 3 Хариулах
ГГГ [43.242.243.103] 2023/8/24
Тийм биш шүү. Буруу талаас нь тайлбарлаад байна. Эрдэнэт үйлдвэрийн 7000 ажилтны 85% нь орон сууцны зээлээс гадна цалингын зээлтэй. Эрдэнэт үйлдвэрийн 7000 ажилтнуудын 15% нь дарга захирлууд. Монголд хүн бүр орон сууцны зээлтэй ч гэлээ нэмээд цалингын зээл хүнд тусдаг. Цалин үнэхээр бага. Дундаж цалин 4 сая гэдэг ташаа мэдээлэл шүү. Уурхайчдыг дэмжээрэй.
6 | 1 Хариулах
Зочин [202.9.46.243] 2023/8/23
Үүнийг нь дэмжээд орк монголчууд нийтээрээ ажил хаялт зарлаад жагсаач. Даанч оркууд чадахгүй. Орк монголчууд ажил амьдрал улс эх орныхоо төлөө нэгдэж цуглардаггүй хэрнээ шоу цэнгүүнд нэгдэж цуглардаг хачин оркууд юм байна лээ.
5 | 3 Хариулах