Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Фу Конг: Зүрхний хөлдөөх эмчилгээ хийлгэсэн өвчтөнд зовуурь бага илэрдэг. Дахин өвчлөх магадлал буурдаг

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг БНХАУ-ын Рүижин эмнэлэгтэй хамтран Монголд анх удаа хөлдөөх аблацийн эмчилгээг анхлан нэвтрүүллээ. 

Энэ талаар "Медтроника" байгууллагын маркетингийн захирал Фу Конг "Зүрхний хөлдөөх эмчилгээг хийлгэсэн өвчтөн Радио давтамжид тулгуурласан түлэх эмчилгээтэй харьцуулахад бага зовуурьтай байдаг. Энэ нь илүү аюулгүй аргачлал юм. Ази номхон далайн орнуудын хувьд Монгол Улс хөлдөөж түлэх эмчилгээг эхлүүлж байгаа зургаа дахь орон болж байна. 

Уг тусламж үйлчилгээг дэлхий нийтэд 150 гаруй сая өвчтөнд үзүүлээд байгаа. Хөлдөөх эмчилгээ нь бусад эмчилгээнээс үр дүн сайтай. Дахин өвчлөх магадлал харьцангуй бага байдаг. 

Одоогийн байдлаар БНХАУ-аас гурван профессор өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэж ирээд байна. БНХАУ-д 10 орчим жилийн өмнө анх удаа хөлдөөх эмчилгээг хийсэн эмч тэдний дотор бий. Манай улс одоогийн байдлаар 60 мянган орчим хүнд энэ төрлийн эмчилгээг хийгээд байна" хэмээв. 

Харин хөлдөөх эмчилгээний онцлогийн тухайд "Бусад эмчилгээтэй харьцуулахад эмч нар суралцахад хялбар. Хөлдөөх эмчилгээний үр дүн нь эмнэлэг бүрд ижилхэн байдаг.

Хөлдөөж түлэх эмчилгээ нь цэгээр бус хэм алдалт үүсгэж байгаа эмгэг голомтыг тойруулж түлэх боломжтой. Радио давтамжид тулгуурласан түлэх эмчилгээ нь тойрог болгоныг түлэх шаардлагатай.

Хэрвээ нэг л тойргийг дутуу үлдээсэн тохиолдолд өвчин эдгэхгүй, эмчилгээ үр дүнгүй болох магадлалтай. Харин хөлдөөх эмчилгээ нь бүхий л тойргоор нь тухайн эмгэг голомтыг хамарч чаддаг" гэдгийг онцолж байлаа.