ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жилээс Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол оюутны тоог нэмэгдүүлэхээр тогтов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг есдүгээр сарын 13-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Пенни Вонгтой албан ёсны хэлэлцээ хийлээ.

Гадаад харилцааны сайд нар Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, энэ хугацаанд улс төр, батлан хамгаалах, уул уурхай, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэн, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг улам бэхжүүлэхээр тохирлоо.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцолж, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг тус тус ойрын хугацаанд байгуулахад нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сайд Пенни Вонг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Австралийн Холбооны Улсад хийж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа дурдаж, хоёр талын харилцаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд гүнзгийрэн хөгжиж буйд баяртай байгааг илэрхийлж, жендерийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг онцолсон юм.

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг талууд цохон тэмдэглээд тус тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс хамрагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хугацаанд Монголын 700 гаруй оюутан залуус амжилттай хамрагдсаныг онцлоод энэ жилээс тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр тогтов.

зураг
 
2023 оноос эхлэн хэрэгжиж буй “Ажиллах болон амрах виз”-ийн тохиролцоо үр дүнтэй хэрэгжиж буйг дурдаад үүнд хамрагдах иргэдийн тоог харилцан нэмэгдүүлэхийн төлөө байгааг нотлов.

Монгол Улсад нүүрлэсэн үерийн хохирлыг арилгахад зориулж Австралийн Холбооны Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт 250 мянган ам.долларын тусламжийг Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар олгосонд Монголын тал талархал илэрхийллээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулав. Энэхүү баримт бичиг нь бүс нутаг, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар харилцан зөвлөлдөх, хоёр улсын дипломат ажилтнуудыг харилцан солилцох, сургалтад хамруулах болон Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн хоёр тал дүгнэв.

Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан тус улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзсан юм.

 

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.117.97] 2023/9/17
dasdsad
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.59] 2023/9/15
Австрали халуун орон уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/14
Япончууд шиг төрийн залуу албан хаагчдаа дэмжиж тодорхой хэсэгт нь явуулаач.
0 | 0 Хариулах
Зочин. [108.147.101.11] 2023/9/14
Энэ харин сайхан мэдээ байна шүү…улам улам олон залуус явж эрдэм ном сурч,юм үзэж нүд тайлаасай….
0 | 0 Хариулах
Ukhnaagiin Khurelsukh [202.126.89.136] 2023/9/14
uher mongolchuud aa, naad deel ene ter ee bolioch ee!!!
2 | 2 Хариулах
Зочин [103.212.119.221] 2023/9/14
cham shig hujaad deelee omsoh hamaaguiee
4 | 1 Хариулах
Зочин [202.131.234.10] 2023/9/14
turiin baiguullagad ajilladg, angliar neree l zuv helchihedg bol ene tetgelegg avad yvdg ym shg blee. Huviin sector.n humuusn ursulduun mash undur, bas tetgeleg toirson huuli bus yria yvad bdg ym blee, hudaldaj avdg geh met. Ene deree anhaarah ni zuitei bh
4 | 1 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/14
Тийм байх. Хэзээ манайд юм үнэн зөвөөрөө явж байлаа? Тиймээс шийдийг нөгөө тал буюу мөнгө өгч буй хүмүүс гаргах нь зөв. Манай хэдэн авилгачдын гарт өгч болохгүй. Манайхан зөвхөн зар түгээх ажлаа хийх.
0 | 1 Хариулах
хар [104.28.103.127] 2023/9/15
Австралиуд өөрсдөө шалгаруулалтыг хийдэг учраас тэтгэлэг харин ч үнэн зөв нээлттэй явагддаг. Монголчуудын оролцоо бага. Өөрсөд шигээ сэтгэж болохгүй
0 | 0 Хариулах
Haha [66.181.161.34] 2023/9/28
Shalguur mash under shuu, cham shig surgaar tarhia tejeedeg ni hezee ch tetgelegt tentsehgui
0 | 0 Хариулах
irgen [202.9.46.44] 2023/9/14
Huviin, turiin gej yalgaj kvotoor tetgeleg ugdguus bolood ulsad ajilladag humuusd davuu tal bii boldgiig boliulbal taarna. Busad tetgelguud ingej yalgadgui shdee
3 | 1 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/14
Төрийн залуу албан хаагчид ч бас мастэраа гадаадад хиймээр байна.
0 | 0 Хариулах
хмм [66.181.188.107] 2023/9/17
Төрд ажиллах хүн олдохгүй болохоор төрд ажиллуулах залуучуудыг татах зорилгоор төр, хувийн гэж ангилж байгаан мал минь!
0 | 0 Хариулах